Говьсүмбэр аймгийн ИТХ

Говьсүмбэр аймаг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

2016-07-07 07:55
         МЭНДЧИЛГЭЭ

       Говьсүмбэрчүүд та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, цахим мэдээллийн орон  зайд уулзаж байгаадаа баяртай байна. Өнөөдөр хүний амьдралыг мэдээлэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Өөрт хэрэгтэй мэдээллээ шуурхай олж авах боломж хэн бүхэнд ийнхүү нээлттэй болсон нь энэ салбарын хөгжлийн гайхамшиг юм.Тиймээс та бүхэн Нутгийн өөрөө удирдах байгууллагынхаа мэдээлэлтэй танилцан, санал бодлоо илэн далангүй солилцож бидэнтэй ямагт хамтран ажиллахыг хүсье. Цаашид Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг улам сайжруулж, чадавхжуулахад иргэдийн оролцоо маш чухал. Аймаг маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, иргэд маань аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
                                                       

                                                          ГОВЬСҮМБЭРАЙМГИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН                              Г.БАТЗАМ
                                                                        ДАРГА

2016-07-07 07:55

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд