Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл Баянтал, Сүмбэр сумдад ажиллаж, хадлан бэлтгэлийн ажлын явц болон тухайн бүс нутагт нутаглаж буй айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэл байдалтай танилцлаа.
Сүмбэр сумын нутаг дэвсгэрт хадлан бэлтгэх хүсэлт ирүүлсэн 11 хоршоонд нийт 3400 га талбайг гэрээний дагуу хуваарилан олгож, хадлан бэлтгэх ажлыг зохион байгуулж байна.
Ажлын үеэр хадлангийн талбайн ашиглалт, хадлан бэлтгэлийн явцтай танилцаж, холбогдох хоршоодын төлөөлөл болон иргэдтэй уулзан, өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, шаардлагатай асуудлыг холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлэх талаар санал солилцлоо.









