Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад аюулгүй амьдрах ухааны мэдлэг эзэмшүүлэх гамшигт нэрвэгдэгсдийг аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд хүүхдийн оролцоог хангах, тэсвэр хатуужилтай, хүнлэг энэрэнгүй иргэн төлөвшүүлэх зорилгоор аймгийн "Өсвөрийн аврагч-2026" тэмцээнийг аймгийн Онцгой байдлын газар болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Боловсролын газар, Улаанзагалмайн нийгэмлэг, аймгийн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл хамтран зохион байгуулж байна.
Тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд аймгийн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Ш.Билэггүмбэрэл оролцож мэндчилгээ дэвшүүлэн тэмцээнд оролцож буй ахлах ангийн сурагчдад амжилт хүслээ.
















