Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ХАЛУУН АМ БҮЛ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “ЖАРГАЛТАЙ ЭЭЖ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

2026-09-22

Гэр бүл бол хүүхдийн хөгжил, төлөвшил, хүмүүжлийн анхдагч орчин. Иймд гэр бүлийн харилцааг бэхжүүлэх, эцэг эхийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхэдтэй зөв харилцах, эерэг хүмүүжлийн арга барилыг төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь чухал юм.
Энэ хүрээнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүжилтээр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас “Халуун ам бүл” төслийг нэг жилийн хугацаанд хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд эцэг, эхчүүдэд зориулсан сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд “Жаргалтай ээж” хөтөлбөрийн хүрээнд “Эерэг хүмүүжил – Эцэг, эхийн үүрэг, хариуцлага” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад хамрагдаж буй ээжүүдтэй аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Ш.БИЛЭГГҮМБЭРЭЛ уулзаж, ярилцан гэр бүлийн орчин дахь хүүхдийн хөгжил, хамгаалал, эцэг эхийн оролцоо, үүрэг хариуцлагын талаар санал солилцлоо.
“Жаргалтай ээж” хөтөлбөр нь ээжүүдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ гэр бүлийн харилцаанд эерэг өөрчлөлт бий болгох, хүүхдээ ойлгож сонсдог, дэмждэг, зөв үлгэр дуурайл үзүүлдэг эцэг эхийг төлөвшүүлэхэд чиглэж байна.
Гэр бүлдээ аз жаргал, хайр, ойлголцлыг бий болгож чадсан ээж бүрийн оролцоо нь хүүхдийн зөв хөгжил, гэр бүлийн тогтвортой харилцааны үндэс болох юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11261
8707 / 77%
1152 / 10%
399 / 4%
1003 / 9%