Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ЗДТГ, Мөнх багийн “Талын морьтон” бүлэг хамтран “Хөдөөгийн баясгалан” уралдаант өдөрлөгийг Уулзвар баг, Мөнх баг, Малх багийн иргэд, малчдын дунд 9 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд Мөнх багийн төвд зохион байгуулж байна.
Арга хэмжээнд Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ нар оролцож, төрийн бодлого шийдвэрийг танилцуулж, малчид, иргэдтэй уулзаж санал хүсэлтийг сонслоо.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл малчдын уламжлалт ахуй соёл, монгол өв уламжлалыг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэж, өдөрлөгийг зохион байгуулж буй баг, хамт олон болон оролцож буй нийт иргэд, малчдад амжилт хүслээ.
“Хөдөөгийн баясгалан” өдөрлөг нь монгол ахуй, малчдын хөдөлмөр, үндэсний өв соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ Уулзвар, Мөнх, Малх багийн иргэд, малчдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, идэвх оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа болж байна.













