Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Цаг үеийн мэдээ мэдээлэл


нийт 49

2026 ОНЫ АЖЛЫН ЭХНИЙ ӨДӨР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Ш.БИЛЭГГҮМБЭРЭЛ ОРОН НУТАГТ ХЭРЭГЖСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛУУДТАЙ ТАНИЛЦАВ.

2026-01-01 130
Орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох зорилгоор улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв”-ийн барилга, мөн орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн “Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГ-ын албан контор, гражийн барилга угсралтын ажил, түүнчлэн гадна дулаан, цэвэр усны шугам угсралтын ажлуудад улсын комисс ажиллан хүлээн авч ашиглалтад орууллаа. Аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл дээрх байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, цаашдын ашиглалт, үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар санал солилцов.

ХУРЛЫН ЗӨВЛӨЛ 2025.12.16 -НЫ ӨДӨР 85 ХУВИЙН ИРЦТЭЙГЭЭР ТАНХИМААР БОЛОН ЦАХИМААР ХУРАЛДАЖ ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ.

2025-12-16 125
Үүнд: 1. Говьсүмбэр аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тайлан хэлэлцэх тухай 2. Говьсүмбэр аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэх тухай 3. Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төслийг хэлэлцэх тухай 4. 2026 онд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил зориулалтыг батлах тухай 5. Үндсэн хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх тухай 6. Сүмбэр сумын Найрамдал багийн нутаг дэвсгэрт байрших нүүрсээр галлах 36 МВт-ын өндөр даралтын усан халаалтын дулааны станц барих төслийг танилцуулах тухай асуудлуудыг хэлэлцэж, холбогдох хороодод шилжүүллээ. Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус арваннэгдүгээр хуралдааныг 2025 оны 12-р сарын 23-ны өдөр хуралдуулахаар товлолоо.

АЙМАГ ХӨГЖҮҮЛЭХ ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА.

2025-12-15 157
Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.10.1-т заасны дагуу Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар, ЗДТГ-ын дарга Д.Содном нар аймгийг хөгжүүлэх 2026-2030 оны 5 жилийн үндсэн чиглэлийн төслийг ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэлд өргөн барьлаа.

АЙМГИЙН 2026 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА

2025-12-04 170
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус X дугаар хуралдаанаар 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг 88 хувийн саналаар, 2026 оны төсвийн төслийг 76 хувийн саналаар тус тус баталлаа. Аймгийн 2026 оны төсөв 34 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр батлагдлаа.

Говьсүмбэр аймгийн 2026 оны төсвийн төсөлд санал дүгнэлт өгөх аудит

2025-12-03 122
Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газраас “Говьсүмбэр аймгийн 2026 оны төсвийн төсөлд санал дүгнэлт өгөх” нийцлийн аудитын тайланг аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэлд өргөн барилаа.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН “ХУРЛЫН ЗӨВЛӨЛ” ХУРАЛДЛАА.

2025-11-28 149
Хурлын зөвлөлийн 7-р хуралдаан 2025.11.27 -ны өдөр 84 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: 1.Аймгийн ИТХ-ын 2025 оны үйл ажиллагааны тайланг танилцуулах тухай 2.Говьсүмбэр аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэх тухай 3. Аймгийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэх тухай 4. Хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудлыг батлах тухай Дээрх асуудлуудыг хэлэлцэж холбогдох хороодод шилжүүлж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус аравдугаар хуралдааныг 2025 оны 12-р сарын 04-ны өдөр хуралдуулахаар товлолоо.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО.

2025-11-28 148
ИТХ-ын ээлжит есдүгээр хуралдаан 2025 оны 11-р сарын 28-ны өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: 1. “Улсын болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025 онд болон он дамжин хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл арга хэмжээний гүйцэтгэлийн явцад хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт танилцуулах тухай 2. Аймгийн 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлийг хэлэлцэх тухай 3. Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, орон нутгийн 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг хэлэлцэх тухай Мөн дараагийн ээлжит бус хуралдаан 12-р сарын 4-ны өдөр хуралдана.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА.

2025-11-25 149
Төсвийн тухай хуулийн 8.5.1-д аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барина гэж заасан байдаг. Ийнхүү "Говьсүмбэр аймгийн 2026 оны төсвийн төсөл"-ийг аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс хуулийн хугацаанд багтаан өнөөдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэлд өргөн барилаа.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН “ХУРЛЫН ЗӨВЛӨЛ” ХУРАЛДЛАА.

2025-11-20 114
Хурлын зөвлөл 2025.11.20 -ны өдөр 85.7 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: 1.Улсын болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025 онд болон он дамжин хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл арга хэмжээний гүйцэтгэлийн явцад хяналт шалгалт хийсэн ажлын хийсэн ажлын хэсгийн дүгнэлт танилцуулах тухай 2.2026 онд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг батлах тухай 3.Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх тухай 4.Аймгийн 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлийг хэлэлцэх тухай 5.Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, орон нутгийн 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан хэлэлцэх тухай 6.Хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудлыг батлах тухай Дээрх асуудлуудыг хэлэлцээд холбогдох хороодод шилжүүлж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит ёсдүгээр хуралдааныг 2025 оны 11-р сарын 28-ны өдөр хуралдуулахаар товлолоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11299
8722 / 77%
1162 / 10%
408 / 4%
1007 / 9%