Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Цаг үеийн мэдээ мэдээлэл


нийт 49

МАЛЧИН БОЛОН МАЛ БҮХИЙ ИРГЭДИЙН СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГААНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

2026-10-08 286
Тус арга хэмжээнд Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл оролцож, төрийн бодлого, шийдвэрийг иргэдэд танилцуулан, өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, малын тэжээл, өвс, ус, хашаа саравч болон малын эрүүл мэндийн бэлтгэлийг эртнээс хангахыг малчдад уриаллаа. Өдөрлөгийн үеэр малчид, мал бүхий иргэдэд төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, холбогдох хууль тогтоомж, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл, зөвлөмж хүргэж, мал аж ахуйн салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцлээ.

БАГШ НАРЫН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

2026-10-02 109
Өнөөдөр дэлхийн багш нарын баярын 32 дахь өдөр, монголын багш нарын 60 дахь өдөр тохиож байна. Баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл оролцож, мэргэжил нэгт багш нартаа баярын мэндчилгээ дэвшүүлэн салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа багш, ажилчдад шагнал гардуулан өглөө. Багш нартаа баярын мэнд хүргэе.

АХМАДЫН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО.

2026-10-02 88
Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан Говьсүмбэр аймгийн ахмадуудтай уулзаж, "Ахмадын баярын 95 жил"-ийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэн ахмад зүтгэлтнүүдэд төрийн дээд одон медаль гардуулан өглөө.

Ахмадуудад хүндэтгэл үзүүлэв

2026-09-24 92
Монголын ахмадын байгууллага үүсэж хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Сүмбэр сумын 3 дугаар багийн Ахмадын зөвлөлөөс ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл оролцож, ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүлэв. Энэ үеэр ахмадуудыг хүлээн авч, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулан, баярын өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүллээ.

“ХӨДӨӨГИЙН БАЯСГАЛАН” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2026-09-24 82
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ЗДТГ, Мөнх багийн “Талын морьтон” бүлэг хамтран “Хөдөөгийн баясгалан” уралдаант өдөрлөгийг Уулзвар баг, Мөнх баг, Малх багийн иргэд, малчдын дунд 9 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд Мөнх багийн төвд зохион байгуулж байна. Арга хэмжээнд Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ нар оролцож, төрийн бодлого шийдвэрийг танилцуулж, малчид, иргэдтэй уулзаж санал хүсэлтийг сонслоо. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл малчдын уламжлалт ахуй соёл, монгол өв уламжлалыг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэж, өдөрлөгийг зохион байгуулж буй баг, хамт олон болон оролцож буй нийт иргэд, малчдад амжилт хүслээ. “Хөдөөгийн баясгалан” өдөрлөг нь монгол ахуй, малчдын хөдөлмөр, үндэсний өв соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ Уулзвар, Мөнх, Малх багийн иргэд, малчдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, идэвх оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа болж байна.

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН 03 ДУГААР ХУРАЛ ХУРАЛДАЖ БАЙНА.

2026-09-23 62
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд: 1. Говьсүмбэр аймгийн 2027 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэх тухай; 2. Аймгийн 2026 оны татварын орлогын төлөвлөгөөний биелэлт, бүрдүүлэлтийн талаар мэдээлэл сонсох тухай; 3. Аймгийн Худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаа болон 2026 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох тухай; 4. Төв, суурин газар болон хөдөө аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсох тухай; 5. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Хурлын даргын захирамжийн хэрэгжилтийг 2026 оны III улирлын байдлаар хэлэлцэх тухай; 6. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулах; 7. Хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудлыг батлах тухай асуудлуудыг хэлэлцэнэ.

“ХАЛУУН АМ БҮЛ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “ЖАРГАЛТАЙ ЭЭЖ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

2026-09-22 65
Гэр бүл бол хүүхдийн хөгжил, төлөвшил, хүмүүжлийн анхдагч орчин. Иймд гэр бүлийн харилцааг бэхжүүлэх, эцэг эхийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхэдтэй зөв харилцах, эерэг хүмүүжлийн арга барилыг төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь чухал юм. Энэ хүрээнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүжилтээр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас “Халуун ам бүл” төслийг нэг жилийн хугацаанд хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд эцэг, эхчүүдэд зориулсан сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд “Жаргалтай ээж” хөтөлбөрийн хүрээнд “Эерэг хүмүүжил – Эцэг, эхийн үүрэг, хариуцлага” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад хамрагдаж буй ээжүүдтэй аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Ш.БИЛЭГГҮМБЭРЭЛ уулзаж, ярилцан гэр бүлийн орчин дахь хүүхдийн хөгжил, хамгаалал, эцэг эхийн оролцоо, үүрэг хариуцлагын талаар санал солилцлоо. “Жаргалтай ээж” хөтөлбөр нь ээжүүдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ гэр бүлийн харилцаанд эерэг өөрчлөлт бий болгох, хүүхдээ ойлгож сонсдог, дэмждэг, зөв үлгэр дуурайл үзүүлдэг эцэг эхийг төлөвшүүлэхэд чиглэж байна. Гэр бүлдээ аз жаргал, хайр, ойлголцлыг бий болгож чадсан ээж бүрийн оролцоо нь хүүхдийн зөв хөгжил, гэр бүлийн тогтвортой харилцааны үндэс болох юм.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ АЖИЛЛАЛАА

2026-09-21 52
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ш.Билэггүмбэрэл аймгийн Цагдаагийн хэлтэст ажиллаж, алба хаагчидтай уулзан, нийтийн хэв журмыг хамгаалах, иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Цагдаагийн хэлтсээс 2026 оны эхний 8 сарын гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тайлант хугацаанд нийт 891 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 10.3 хувиар буурсан байна. Үүнээс 623 нь зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл бөгөөд 19 хувиар буурч, шийдвэрлэлт 98.8 хувьтай байна. Харин нийт 179 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 55.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүний дотор хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 36.6 хувиар өссөн бөгөөд гудамж, талбай болон гэр бүлийн орчин дахь архидан согтууралт голлон нөлөөлж байгааг мэдээллээ. Цаашид гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах, архидан согтууралттай холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг хамгаалах, эргүүл хяналтын ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаар боллоо. Мөн уулзалтын үеэр Цагдаагийн хэлтсийн эргүүл, хяналтын үйл ажиллагаанд ашиглах бүрэн тоноглолтой автомашиныг хүлээлгэн өглөө.

"ӨСВӨРИЙН АВРАГЧ-2026" ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ.

2026-09-18 36
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад аюулгүй амьдрах ухааны мэдлэг эзэмшүүлэх гамшигт нэрвэгдэгсдийг аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд хүүхдийн оролцоог хангах, тэсвэр хатуужилтай, хүнлэг энэрэнгүй иргэн төлөвшүүлэх зорилгоор аймгийн "Өсвөрийн аврагч-2026" тэмцээнийг аймгийн Онцгой байдлын газар болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Боловсролын газар, Улаанзагалмайн нийгэмлэг, аймгийн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл хамтран зохион байгуулж байна. Тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд аймгийн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Ш.Билэггүмбэрэл оролцож мэндчилгээ дэвшүүлэн тэмцээнд оролцож буй ахлах ангийн сурагчдад амжилт хүслээ.
khural.mn

ОРЧИН ЦАГИЙН БАРИЛГЫН САЛБАР ҮҮСЭЖ, ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО.

2026-09-17 45
Орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ нар барилгын салбарын хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж, олон жил үр бүтээлтэй ажилласан салбарын ажилтан, албан хаагчид, бүтээн байгуулагчдыг төрийн болон салбарын шагналаар шагнаж, хүндэтгэл үзүүллээ. Барилгын салбарын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын үйлсэд хүчин зүтгэж ирсэн үе үеийн ахмад ажилтан, албан хаагчид болон өнөө цагийн бүтээн байгуулагчдадаа талархал илэрхийлье. Шагнал хүртсэн нийт ажилтан, албан хаагч, бүтээн байгуулагчдадаа халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Барилгын салбарын түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэе!

ХАДЛАН БЭЛТГЭЛИЙН АЖЛЫН ЯВЦ, АЙЛ ӨРХҮҮДИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА.

2026-09-10 55
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл Баянтал, Сүмбэр сумдад ажиллаж, хадлан бэлтгэлийн ажлын явц болон тухайн бүс нутагт нутаглаж буй айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэл байдалтай танилцлаа. Сүмбэр сумын нутаг дэвсгэрт хадлан бэлтгэх хүсэлт ирүүлсэн 11 хоршоонд нийт 3400 га талбайг гэрээний дагуу хуваарилан олгож, хадлан бэлтгэх ажлыг зохион байгуулж байна. Ажлын үеэр хадлангийн талбайн ашиглалт, хадлан бэлтгэлийн явцтай танилцаж, холбогдох хоршоодын төлөөлөл болон иргэдтэй уулзан, өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, шаардлагатай асуудлыг холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлэх талаар санал солилцлоо.

"УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР" тохиож байна.

2026-09-10 62
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Зүүн жанжин Чойрын хийдтэй хамтран буян ном хурж, 108 зул өргөх тул иргэд та бүхнийг ном даган баясахыг урьж байна. Мөн 11:00-13:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохдоо автомашины гэрлээ асааж, хүндэтгэл үзүүлэхийг уриалж байна.
khural.mn

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ АРВАНГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2026-06-10 234
Хуралдаан 2026 оны 06-р сарын 10-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. 1.Иргэний зөвлөл байгуулах тухай 2.Аймгийн Эрүүл мэндийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай 3.Боловсролын салбарын чанар, хүртээмж өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулах тухай 4. "Аймгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын баримт бичиг"-ийг батлах тухай 5."Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдох гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам"-ыг батлах тухай 6.Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, орон нутгийн 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан хэлэлцэх тухай 7. "УСДУ" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын бүтэц орон тоо, цалин санг шинэчлэн батлах тухай 8.Аймгийн 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН “ХУРЛЫН ЗӨВЛӨЛ” ХУРАЛДЛАА.

2026-06-03 173
2026 оны хурлын зөвлөлийн 2-р хурал 2026.06.03 -ны өдөр 71.4 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: 1.Иргэний зөвлөл байгуулах тухай 2.Аймгийн Эрүүл мэндийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай 3.Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг хэлэлцэх тухай 4. "Аймгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын баримт бичиг"-ийг батлах тухай 5."Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдох гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам"-ыг батлах тухай 6.Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, орон нутгийн 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан хэлэлцэх тухай 7. "УСДУ" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын бүтэц орон тоо, цалин санг шинэчлэн батлах тухай 8.Аймгийн 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай 9.Аймгийн Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/641 тоот албан бичгийг хэлэлцэх тухай 10. Хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудлыг батлах тухай Дээрх асуудлуудыг хэлэлцэж холбогдох хороодод шилжүүлж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арвангуравдугаар хуралдааныг 2026 оны 06-р сарын 10-ны өдөр хуралдуулахаар товлолоо.

“ХҮҮХДИЙН ЭРХ-ХАМТЫН АЖИЛЛАГАА” хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.

2026-05-25 198
Эрүүгийн болон Зөрчлийн хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажиллагаанд хүүхдийн дээд эрх ашиг сонирхлыг хангах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, хүүхэд холбогдсон болон хохирсон гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор аймгийн Прокурорын газар, Хүүхдийн төлөө зөвлөл, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран “Хүүхдийн эрх-хамтын ажиллагаа” хэлэлцүүлгийг зохин байгуулж байна. Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Ш.Билэггүмбэрэл хэлэлцүүлэгт хэлсэн үгэндээ “Говьсүмбэр аймаг өнөөдрийн байдлаар 18107 хүн амтай бөгөөд үүний 40 % буюу 7318 нь 0-18 насны хүүхэд байна. Мөн нийт 5446 өрх амьдарч байгаа нь манай аймгийн 2 хүн тутмын 1 нь хүүхэд байгааг илтгэж байна. Энэ нь гэр бүлийн орчин, эцэг эхийн харилцаа, өрхийн хүмүүжил, сурч боловсрох орчинд хүүхдэд хандах хандлага нь хүүхдийн өнөөдрийн төдийгүй ирээдүйд шууд нөлөөлж буй маш том үзүүлэлт юм. Цагдаагийн хэлтсээс 4 сарын байдлаар гаргасан статистик тоон үзүүлэлтээс харахад Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2025 онд 1, 2026 онд 2 болж өссөн, насанд хүрээгүй яллагдагчийн тоо 2025, 2026 онд тус бүр 2 бол, хохирсон хүүхдийн тоо мөн 4 байна. Түүнчлэн хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдол 2025 оны мөн үед 6 байсан бол 2026 онд 8 болж нэмэгдсэн нь хүүхэд хамгааллын чиглэлд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах нь шаардлагатай” байгааг онцолсон юм. Өнөөдрийн хэлэлцүүлэгт 21 байгууллагын 80 удирдах болон гүйцэтгэх албан хаагчид оролцож байна.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Говьсүмбэр аймагт ажиллаж байна.

2026-05-06 164
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшигийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар орон нутаг дахь гадаад харилцааны хамтын ажиллагааг өргөжүүлж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

“ХҮМҮҮНЛЭГИЙН ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” өдөрлөг боллоо.

2026-05-06 198
“Монголын Хүмүүнлэгийн өдөр”-ийг угтаж Говьсүмбэр аймгийн Улаан Загалмайн дунд шатны хороо, Шивээговь сумын Улаан Загалмайн анхан шатны хороо хамтран “ХҮМҮҮНЛЭГИЙН ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагаанд Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд УЗДШХ-ны удирдах зөвлөлийн тэргүүн Ш.Билэггүмбэрэл, МУЗН-ийн хүндэт дарга, ахмад настан Б.Адъяасүрэн, МУЗН-ийн хүний нөөц, сайн дурын идэвхтний хөгжил хариуцсан менежер М.Мөнгөнцэцэг, Сүхбаатар дүүргийн УЗХ-ны дарга З.Өсөхбаяр, Говьсүмбэр аймгийн УЗДШХ-ны дарга Д.Нарнай, Шивээговь сумын УЗАШХ-ны тэргүүн А.Дэлгэрзаяа, Баянтал сумын УЗАШХ- ны тэргүүн Б.Мөнх-Эрдэнэ нар болон нийт 100 гаруй гишүүд оролцлоо. Өдөрлөгийн үеэр Говьсүмбэр аймгийн УЗДШХ-ноос Шивээговь сумын Эрүүл мэндийн төвд -2, 3-р цэцэрлэгт – 2, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд -1, өрхөд -15, Сүмбэр сумын 30 өрхөд, Баянтал сумын 15 өрхөд нийт аймгийн 60 өрхөд хүнсний багц, 660мвт-ын цахилгаан станц барих “Бэхт” төсөл буюу “Ар И Си Си Эм Жи” ХХК нь хүнсний багц 40 өрхөд, Засаг даргын хүмүүнлэгийн үйл ажиллагааны зардлаас хүнсний багц 11 өрхөд, нийт 3 байгууллага, 69 өрхөд хүнсний багц олгосон. Мөн гишүүдийн идэвх, оролцоо хамтын ажиллагааг үнэлэн “Нигүүсгэл” алтан медалиар Оюундэлгэрийн Алтансүх “Нигүүсгэл” мөнгөн медалиар Нямдаагийн Гантуяа, “Тусч хүүхэд” медиалиар Түмэнбаатарын Уртнасан нар шагнаж, 15 гишүүнд талархал хадгалуулав. Шивээговь сумын УЗАШХ-д алтан ивээн тэтгэгч гишүүнээр Бүдээбатын Даваадолгор, Батлахын Бямбадорж, мөнгөн ивээн тэтгэгч гишүүнээр Цэцэгсүрэнгийн Туул, Буянжаргалын Алтансүх, онцгой ивээн тэтгэгч гишүүнээр Цогбадрахын Уранбилэг, Өсөхжаргалын Золзодмаа, Баасангийн Бадамханд, Мишиддоржийн Эрдэнэчимэг, Түмэнбаатарын Уртнасан, Цэндбазарын Мэндбаяр, Энхтөрийн Байгалмаа, өсвөрийн УЗ-н бүлэгт Батжаргалын Ариунзаяа, Отгонбаатарын Мөнхнаран нар гишүүнээр элслээ. \2026.05.05\

МЭДЭЭ

2026-05-06 153
Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газар Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 он санхүүгийн нэгтгэсэн тайлан, нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн аудитын тайланг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гардуулж өглөө.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛНО

2026-04-23 181
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны 2 дугаар хурал боллоо. Хурлын үеэр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Ш.Билэггүмбэрэл Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн даргаас өгсөн чиглэлийн танилцуулж, орон нутгийн төрийн байгууллагуудад дараах чиглэлийг өглөө. 1.“Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2026 оны 04-р сарын 29-ны өдөр аймгийн Биеийн тамир спортын газрын спорт заал, гадна талбайд хэмжээнд зохион байгуулах; 2.Монголын хуульчдын холбооноос жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдөр зохион байгуулдаг "Хуульчийн про боно өдөр"-ийг Нээлттэй хаалганы өдөрлөгтэй хамтатган зохион байгуулах; 3.Өдөрлөгийн үеэр иргэдээс ирсэн санал хүсэлтийг хүлээн авч холбогдох мэдээллийг өгч өргөдөл, гомдолыг газар нь шийдвэрлэх; 4.Байгууллагын үйл ажиллагааны онцлогийг сурталчлах, техник хэрэгслийг танилцуулах. /2026.04.23/

Аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль, цаазын шадар зөвлөх Э.Идэрбатыг хүлээн авч уулзлаа.

2026-04-23 183
Өнөөдөр /2026.04.23/ аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Ш.Билэггүмбэрэл аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль, цаазын шадар зөвлөх Э.Идэрбатыг хүлээн авч, уулзаж аймаг орон нутгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр баримталж буй бодлого, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Ш.Билэггүмбэрэл ерөнхий прокурорын Эрүү болон зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг 1 мөр хангуулах ажилд нь амжилт хүсэж, дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11299
8722 / 77%
1162 / 10%
408 / 4%
1007 / 9%