Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД \2024-2028 \ ОН


нийт 2

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН АЙМАГ, СУМДЫН ИТХ-ЫН ЭМЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧ НАР "БИД ЭМЭГТЭЙЧҮҮД" ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО.

2025-05-22 37
Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хамтран орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улс төрчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг манлайлах бололцоог сурталчлах зорилгоор зохион байгуулагдаж буй "Бид эмэгтэйчүүд" чуулга уулзалтад аймаг, сумдын ИТХ-ын 800 гаруй эмэгтэй төлөөлөгчид оролцож байна. Говьсүмбэр аймагт 2024 оны аймаг, сумын ИТХ-ын сонгуулиар аймагт 6, суманд 26 эмэгтэй төлөөлөгч сонгогдсон бөгөөд тус чуулга уулзалтад 12 төлөөлөгч оролцож байна. Монгол Улс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэмэгдүүлэх хүрээнд сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулсны үр дүнд УИХ-ын гишүүнээр 32 эмэгтэй сонгогдож, Ази тивдээ эмэгтэй гишүүдийн тоогоор тэргүүлж эхлээд байна.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ЗУРГААДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2025-04-09 68
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит зургаадугаар Хуралдаан 2025 оны 04 дугаар сарын 09-ний өдөр 72 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэж баталлаа. Үүнд: ✅Аймгийн Сонгуулийн хороо байгуулах тухай Илтгэгч: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг ✅Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох тухай Илтгэгч: Аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ ✅ “Цөм сүрэг” ОНӨҮГазрыг татан буулгаж, Сүмбэр үүлдрийн хонины генетик нөөцийг хамгаалах арга хэмжээг авах тухай Илтгэгч: Аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ ✅Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Илтгэгч: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7733
6162 / 80%
969 / 13%
284 / 4%
318 / 4%