2025-09-10
1
Монгол улсад улс төрийн хэлмэгдүүлэлт нь нийгмийн бүхий л давхарга, олон түмнийг нийтээр нь хамарч эхэлсэн 1937 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөр төлөөлүүлэн жил бүрийн энэ өдрийг “Улс төрийн хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон улс орон даяар тэмдэглэж байх тухай Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоолын дагуу энэхүү өдрийг 30 дахь жилдээ хүндэтгэн өнгөрүүлж байна.
Энэхүү өдөр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос өгсөн чиглэлийн дагуу хэлмэгдэгчдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, иргэд олон нийтэд хэлмэгдүүлэлтийн хор уршгийг ойлгуулан таниулах зорилгоор дараах ажлыг зохион байгуулж байна.
1. Хэлмэгдэгчдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөх
2. Хэлмэгдэгчдийн хойдын буянд зориулж Зүүн жанжин Чойрийн хийдийн лам нар ном хурах
3. Замын хөдөлгөөнд оролцож буй автомашинууд гэрэл асааж, хүндэтгэл үзүүлэх
4. Орон нутгийн радио телевизүүдээр, олон нийтийн цахим сүлжээгээр хэлмэгдүүлэлтийн сэдвээр бүтээгдсэн видео, контент, тайз дэлгэцийн бүтээл зэрэг нэвтрүүлэг гаргах
5. ЕБС-ын ахлах ангиудад болон ПТК-ын оюутнуудад улс төрийн хэлмэгдүүлэлт сэдвээр 1 цагийн хичээл орох зэрэг үйл ажиллагаа зохион байгуулж байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүнээ эмгэнэл илэрхийлж, хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэе.
ХАЛУУН ИТГЭЛ ЦӨХӨРСӨН
ХАТАН ЗҮРХ ШАРХИРСАН
ХАР ДАРСАН ОН ЖИЛҮҮДИЙГ
ХАМАГ МОНГОЛЧУУД БҮҮ МАРТАГТУН!...