2020-01-01
170
Аймгийн туг нь 1:2 харьцаатай байна. Тод ногоон дэвсгэр дээр гурав хуваасны нэгийн хэмжээтэй, дундах хэсэгт тэнгэрийн хөх өнгөөр дэвсгэрлэж "Гурван уул", "Нар", "Сар" байрлуулна. Тугны ногоон өнгө нь шимт ертөнцийг дүрслэх бөгөөд гурван уул нь нутгийн уулсын сүрээр чандмань эрдэнийг төлөөлж эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн өнгөнд ард олны аж төрөл Есөн эрдэнээр бялхаж байхын өлзий дэмбэрлийг харуулна. Нар, сар нь орчлон мөнхийг билэгдэж Говьсүмбэрийн үргэлж мандан бадрахыг илэрхийлнэ.