Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Цаг үеийн мэдээ мэдээлэл


нийт 37

khural.mn

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ АРВАНГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2026-06-10 23
Хуралдаан 2026 оны 06-р сарын 10-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. 1.Иргэний зөвлөл байгуулах тухай 2.Аймгийн Эрүүл мэндийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай 3.Боловсролын салбарын чанар, хүртээмж өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулах тухай 4. "Аймгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын баримт бичиг"-ийг батлах тухай 5."Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдох гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам"-ыг батлах тухай 6.Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, орон нутгийн 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан хэлэлцэх тухай 7. "УСДУ" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын бүтэц орон тоо, цалин санг шинэчлэн батлах тухай 8.Аймгийн 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН “ХУРЛЫН ЗӨВЛӨЛ” ХУРАЛДЛАА.

2026-06-03 8
2026 оны хурлын зөвлөлийн 2-р хурал 2026.06.03 -ны өдөр 71.4 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: 1.Иргэний зөвлөл байгуулах тухай 2.Аймгийн Эрүүл мэндийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай 3.Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг хэлэлцэх тухай 4. "Аймгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын баримт бичиг"-ийг батлах тухай 5."Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдох гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам"-ыг батлах тухай 6.Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, орон нутгийн 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан хэлэлцэх тухай 7. "УСДУ" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын бүтэц орон тоо, цалин санг шинэчлэн батлах тухай 8.Аймгийн 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай 9.Аймгийн Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/641 тоот албан бичгийг хэлэлцэх тухай 10. Хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудлыг батлах тухай Дээрх асуудлуудыг хэлэлцэж холбогдох хороодод шилжүүлж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арвангуравдугаар хуралдааныг 2026 оны 06-р сарын 10-ны өдөр хуралдуулахаар товлолоо.

“ХҮҮХДИЙН ЭРХ-ХАМТЫН АЖИЛЛАГАА” хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.

2026-05-25 8
Эрүүгийн болон Зөрчлийн хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажиллагаанд хүүхдийн дээд эрх ашиг сонирхлыг хангах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, хүүхэд холбогдсон болон хохирсон гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор аймгийн Прокурорын газар, Хүүхдийн төлөө зөвлөл, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран “Хүүхдийн эрх-хамтын ажиллагаа” хэлэлцүүлгийг зохин байгуулж байна. Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Ш.Билэггүмбэрэл хэлэлцүүлэгт хэлсэн үгэндээ “Говьсүмбэр аймаг өнөөдрийн байдлаар 18107 хүн амтай бөгөөд үүний 40 % буюу 7318 нь 0-18 насны хүүхэд байна. Мөн нийт 5446 өрх амьдарч байгаа нь манай аймгийн 2 хүн тутмын 1 нь хүүхэд байгааг илтгэж байна. Энэ нь гэр бүлийн орчин, эцэг эхийн харилцаа, өрхийн хүмүүжил, сурч боловсрох орчинд хүүхдэд хандах хандлага нь хүүхдийн өнөөдрийн төдийгүй ирээдүйд шууд нөлөөлж буй маш том үзүүлэлт юм. Цагдаагийн хэлтсээс 4 сарын байдлаар гаргасан статистик тоон үзүүлэлтээс харахад Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2025 онд 1, 2026 онд 2 болж өссөн, насанд хүрээгүй яллагдагчийн тоо 2025, 2026 онд тус бүр 2 бол, хохирсон хүүхдийн тоо мөн 4 байна. Түүнчлэн хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдол 2025 оны мөн үед 6 байсан бол 2026 онд 8 болж нэмэгдсэн нь хүүхэд хамгааллын чиглэлд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах нь шаардлагатай” байгааг онцолсон юм. Өнөөдрийн хэлэлцүүлэгт 21 байгууллагын 80 удирдах болон гүйцэтгэх албан хаагчид оролцож байна.

“ХҮМҮҮНЛЭГИЙН ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” өдөрлөг боллоо.

2026-05-06 9
“Монголын Хүмүүнлэгийн өдөр”-ийг угтаж Говьсүмбэр аймгийн Улаан Загалмайн дунд шатны хороо, Шивээговь сумын Улаан Загалмайн анхан шатны хороо хамтран “ХҮМҮҮНЛЭГИЙН ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагаанд Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд УЗДШХ-ны удирдах зөвлөлийн тэргүүн Ш.Билэггүмбэрэл, МУЗН-ийн хүндэт дарга, ахмад настан Б.Адъяасүрэн, МУЗН-ийн хүний нөөц, сайн дурын идэвхтний хөгжил хариуцсан менежер М.Мөнгөнцэцэг, Сүхбаатар дүүргийн УЗХ-ны дарга З.Өсөхбаяр, Говьсүмбэр аймгийн УЗДШХ-ны дарга Д.Нарнай, Шивээговь сумын УЗАШХ-ны тэргүүн А.Дэлгэрзаяа, Баянтал сумын УЗАШХ- ны тэргүүн Б.Мөнх-Эрдэнэ нар болон нийт 100 гаруй гишүүд оролцлоо. Өдөрлөгийн үеэр Говьсүмбэр аймгийн УЗДШХ-ноос Шивээговь сумын Эрүүл мэндийн төвд -2, 3-р цэцэрлэгт – 2, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд -1, өрхөд -15, Сүмбэр сумын 30 өрхөд, Баянтал сумын 15 өрхөд нийт аймгийн 60 өрхөд хүнсний багц, 660мвт-ын цахилгаан станц барих “Бэхт” төсөл буюу “Ар И Си Си Эм Жи” ХХК нь хүнсний багц 40 өрхөд, Засаг даргын хүмүүнлэгийн үйл ажиллагааны зардлаас хүнсний багц 11 өрхөд, нийт 3 байгууллага, 69 өрхөд хүнсний багц олгосон. Мөн гишүүдийн идэвх, оролцоо хамтын ажиллагааг үнэлэн “Нигүүсгэл” алтан медалиар Оюундэлгэрийн Алтансүх “Нигүүсгэл” мөнгөн медалиар Нямдаагийн Гантуяа, “Тусч хүүхэд” медиалиар Түмэнбаатарын Уртнасан нар шагнаж, 15 гишүүнд талархал хадгалуулав. Шивээговь сумын УЗАШХ-д алтан ивээн тэтгэгч гишүүнээр Бүдээбатын Даваадолгор, Батлахын Бямбадорж, мөнгөн ивээн тэтгэгч гишүүнээр Цэцэгсүрэнгийн Туул, Буянжаргалын Алтансүх, онцгой ивээн тэтгэгч гишүүнээр Цогбадрахын Уранбилэг, Өсөхжаргалын Золзодмаа, Баасангийн Бадамханд, Мишиддоржийн Эрдэнэчимэг, Түмэнбаатарын Уртнасан, Цэндбазарын Мэндбаяр, Энхтөрийн Байгалмаа, өсвөрийн УЗ-н бүлэгт Батжаргалын Ариунзаяа, Отгонбаатарын Мөнхнаран нар гишүүнээр элслээ. \2026.05.05\

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Говьсүмбэр аймагт ажиллаж байна.

2026-05-06 9
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшигийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар орон нутаг дахь гадаад харилцааны хамтын ажиллагааг өргөжүүлж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

МЭДЭЭ

2026-05-06 10
Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газар Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 он санхүүгийн нэгтгэсэн тайлан, нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн аудитын тайланг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гардуулж өглөө.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛНО

2026-04-23 41
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны 2 дугаар хурал боллоо. Хурлын үеэр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Ш.Билэггүмбэрэл Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн даргаас өгсөн чиглэлийн танилцуулж, орон нутгийн төрийн байгууллагуудад дараах чиглэлийг өглөө. 1.“Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2026 оны 04-р сарын 29-ны өдөр аймгийн Биеийн тамир спортын газрын спорт заал, гадна талбайд хэмжээнд зохион байгуулах; 2.Монголын хуульчдын холбооноос жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдөр зохион байгуулдаг "Хуульчийн про боно өдөр"-ийг Нээлттэй хаалганы өдөрлөгтэй хамтатган зохион байгуулах; 3.Өдөрлөгийн үеэр иргэдээс ирсэн санал хүсэлтийг хүлээн авч холбогдох мэдээллийг өгч өргөдөл, гомдолыг газар нь шийдвэрлэх; 4.Байгууллагын үйл ажиллагааны онцлогийг сурталчлах, техник хэрэгслийг танилцуулах. /2026.04.23/

Аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль, цаазын шадар зөвлөх Э.Идэрбатыг хүлээн авч уулзлаа.

2026-04-23 39
Өнөөдөр /2026.04.23/ аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Ш.Билэггүмбэрэл аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль, цаазын шадар зөвлөх Э.Идэрбатыг хүлээн авч, уулзаж аймаг орон нутгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр баримталж буй бодлого, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Ш.Билэггүмбэрэл ерөнхий прокурорын Эрүү болон зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг 1 мөр хангуулах ажилд нь амжилт хүсэж, дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

🇲🇳УЛСЫН АВАРГА МАЛЧИНЫ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2026-04-20 39
"Сүрээр дарагч" гал морин жилийн сар шинийн босгон дээр "УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ"-өөр Сүмбэр сумын Уулзвар багийн аймгийн аварга малчин Ганчулууны Алтанцэцэг шалгарч, шагналыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн засаг дарга Т.Бат-Эрдэнэ нар 2026 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шагналыг гардуулж, хүндэтгэл үзүүллээ. Хөдөлмөрч зан, хичээл зүтгэлээрээ манлайлж, Улсын аварга малчин цол хүртсэнд нь баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ЗАХИРГАА, АЖ АХУЙН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН ДУНД ЗОХИОН ЯВУУЛАХ “НӨХӨРСӨГ УУЛЗАЛТ -2026” ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

2026-04-03 42
“Нөхөрсөг уулзалт -2026” тэмцээн нь Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд, сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд болон Политехник коллежийн захиргаа, аж ахуйн ажилтан, албан хаагчдын нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, харилцан туршлага солилцох, урлаг, спортын авьяасыг хөгжүүлэх зорилгоор 18 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тэмцээнд аймгийн 1,2,3,4,5-р сургуулиуд, 2,4,5,6-р цэцэрлэгүүд болон Политехник коллежийн 190 гаруй захиргаа, аж ахуйн ажилтан, албан хаагчид оролцож байна. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Билэггүмбэрэл оролцож, уг арга хэмжээг уламжлал болгон дэмжиж ажилладгаа илэрхийлэн, аймаг орон нутагтаа олон жил үр бүтээлтэй ажилласан албан хаагчдыг Говьсүмбэрийн төлөө медалиар шагналаа. /2026.04.03/

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА.

2026-03-25 142
Аймгийн ИТХ-ын даргын 2026 оны 12 дугаар захирамжаар аймгийн ИТХ-ын дэргэдэх "ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ"-ийг сонгон шалгаруулах комисс байгуулагдлаа. Иргэний зөвлөл нь Цагдаагийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус аймгийн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, олон нийтийн хяналт тавих үүрэгтэй юм.

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО.

2026-03-24 103
Өнөөдөр буюу 2026 оны 03-р сарын 24-ны өдөр ИТХ-ын зөвлөл хуралдаж дараах асуудлыг хэлэлцэж, харьяалах хороодруу шилжүүллээ. 1.Аймгийн ИТХ-ын зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай 2.Аймгийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний тайланг хэлэлцэх тухай 3.Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны жилийн эцсийн тайланг хэлэлцэх тухай 4.Аймгийн ИТХ-ын тогтоол, шийдвэрийн 2025 оны хэрэгжилтийг хэлэлцэх тухай 5. Орон нутгийн хэмжээнд сумын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг шинээр батлуулах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 6.Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/-ны үйл ажиллагааны төлбөрийн хэмжээ, тээврийн хэрэгсэл түр зогсохыг хориглох, гудамж зам хамрах хүрээг тогтоох тухай 7. Аймгийн Сүмбэр сум, Шивээговь сумын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлтэй "Эйкүсора ХХК"-ийн уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой нөлөөллийн бүсэд амьдарч байгаа иргэдийн хүсэлтийг шийдвэрлэх тухай 8. Уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлт, хүнд даацын автомашины замын чиглэлийн санал авах тухай 9. Хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудлыг батлах тухай ✅АЙМГИЙН ИТХ-ЫН 2026 ОНЫ ЭЭЛЖИТ АРВАНХОЁРДУГААР ХУРАЛДААН 2026 ОНЫ 03-Р САРЫН 31-НИЙ ӨДӨР ХУРАЛДАХААР ТОВЛОГДЛОО.

ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР

2026-03-22 83
Дэлхийн усны өдрийг жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр цэвэр усны нөөцийг хамгаалах, тогтвортой менежментийг сурталчлах зорилгоор тэмдэглэдэг. НҮБ-аас 1993 оноос эхлэн албан ёсоор тэмдэглэж ирсэн бөгөөд ундны усны ач холбогдол, хүртээмжийн тэгш бус байдлыг бууруулах, усны нөөцийг хайрлан хамгаалахыг дэлхий нийтээр уриалдаг. УСАА ХЭМНЭЕ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЯ!

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ХЭМЖЭЭНД "ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ" БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

2026-03-14 75
Говьсүмбэр аймагт энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Гамшгаас хамгаалах команд штабын сургууль"-ийн дүнгийн хурал болж аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл оролцож мэндчилгээ дэвшүүлж уг сургуулилтад амжилттай оролцсон нийт албад, оролцогчдод баяр хүргэлээ. /2026.03.13/

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА БӨГӨӨД ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Ш.БИЛЭГГҮМБЭРЭЛ ОБЕГ-ЫН ДЭД ДАРГА, ХУРАНДАА Ц.УРАНЧИМЭГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

2026-03-11 69
Тэрээр Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Говьсүмбэр аймагт зохион байгуулагдаж байгаа “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийн зохион байгуулалт, явц, онцлогийн талаар танилцуулахын зэрэгцээ Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн болон технологийн гаралтай аюулт үзэгдэл, ослын давтамж, хор уршиг нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хамтарч ажиллах талаар санал солилцлоо. Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Ш.Билэггүмбэрэл нь “Ард иргэдээ аливаа аюулаас хамгаалах нь төрийн нэн тэргүүний үүрэг юм. Иймд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн 2026 оны төсвийг батлахдаа Гамшгийн эрсдэлийг бууруулах ажил, арга хэмжээний зардалд нийт 200.0 орчим сая төгрөгийг холбогдох төсвийн ангилалд баталж, хэрэгжүүлж байгаагаа танилцууллаа. Уг сургуулилт нь энэ сарын 11-13-ны өдрүүдэд үргэлжилнэ. Энэхүү сургуулилтаар гамшгийн үед орон нутгийн сөрөн тэсвэрлэх, хариу арга хэмжээ авах чадавх, чадамжийг нэмэгдүүлэх, албад, мэргэжлийн ангиудын хамтын ажиллагааг сайжруулах замаар гамшгийн эрсдэлийг үе шаттай бууруулах, орон нутгийн түвшинд даван туулах чадамжийг нэмэгдүүлж, мэдлэг олгохын зэрэгцээ, оролцогчдын мэдлэг ур чадвар, хамтын ажиллагаа, удирдлага зохион байгуулалтын чадавхыг дүгнэх юм. /2026.03.11/

“ҮРСИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЭЭЖҮҮД” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2026-03-07 80
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ээжүүд, эмэгтэйчүүдийн дуу хоолойг нийгэмд хүргэх, манлайллыг нэмэгдүүлэх хүрээнд “Үрсийнхээ төлөө ээжүүд” арга хэмжээг аймгийн ЗДТГ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, аймгийн эмэгтэй удирдлагууд хамтран зохион байгуулж байна. Арга хэмжээг нээж аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл үг хэлж, аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ нийт эмэгтэйчүүддээ хандан мэндчилгээ дэвшүүллээ. Мөн аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ж.Оюунбилэг аймгийн эмэгиэйчүүдийн талаар мэдээлэл хүргэж, илүү сайхан ирээдүйн төлөө “ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ СОНСЪЁ” хэлэлцүүлгээс гарсан саналыг танилцуулан аймгийн Засаг даргад гардууллаа. Мөн Дуу бүжгийн Боржигин чуулгын уран бүтээлчид нийт ээжүүд эмэгтэйчүүддээ мэндчилгээ хүргэлээ. Гэр бүл судлаач Ж.Баясгалан “Гэр бүлийн үнэ цэнэ-Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сэдвээр сургалт, лекц хүргэсэн.

“ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ СОНСЪЁ” өдөрлөг зохион байгуулагдлаа.

2026-03-04 44
“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Говьсүмбэр аймаг дахь салбараас санаачлан аймгийнхаа удирдагч, манлайлагч эмэгтэйчүүдтэй хамтран “Илүү сайхан ирээдүйн төлөө” “ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ СОНСЪЁ” өдөрлөгийг сум бүрд нэгэн зэрэг зохион байгууллаа. Сүмбэр сумын эмэгтэйчүүдийн өдөрлөг Ахмадын хорооны урлаг зааланд зохион байгуулагдсан бөгөөд өдөрлөгт 200 орчим эмэгтэйчүүд оролцож санал бодлоо илэрхийлж, эмэгтэйчүүдээ төлөөлөн дуу хоолойгоо хүргэлээ. Өдөрлөгийн үеэр дуу бүжгийн Боржигин чуулгын уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүлж, Нийтийн номын сангаас шинэ номын танилцуулгаа дэлгэж, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын мэргэжилтэн хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаар мэдээлэл хүргэж, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Энхтусдэм өрхийн эрүүл мэндийн төв давхардсан тоогоор 130 орчим эмэгтэйчүүдэд үзлэг шинжилгээ хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн ганцаарчлан эмэгтэйчүүддээ сэтгэл зүй, болон өмгөөллийн үйлчилгээг үзүүллээ. Өдөрлөгөөс гарсан саналуудыг нэгтгэн 2026 оны 03 дугаар сарын 07-ны өдөр болох “ҮРСИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЭЭЖҮҮД” баярын арга хэмжээн дээр танилцуулан, аймгийн удирдлагуудад уламжилж, шийдвэр гаргах түвшинд хүргэхийг зорин ажиллаж байна. Өдөрлөгийн үйл ажиллагааг дэмжиж оролцсон нийт хүмүүсдээ баярлалаа.

Говьсүмбэр аймгаас "ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН" төрлөө

2026-02-28 78
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Говьсүмбэр аймгийн төр захиргааны ахмад ажилтан ДОЛГОРЫН ЦОГБАДРАХ "ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН" боллоо. Танд халуун баяр хүргэе👏👏👏

ЗАР МЭДЭЭ

2026-02-24 139
📣ИРГЭДИЙН АНХААРАЛД Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Мөнх багийн нутаг Өехийд байрлах /“Эйкү сора” ХХК-ий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн нөлөөллийн бүсэд байгаа/ газар өмчлөгч иргэдийн санал, хүсэлтийг 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрүүдэд ажлын цагаар 08:30-17:30 цагийн хооронд авна. Утас: 95264655, 80644656 Цахим хаяг: uranbayar@govisumber.gov.mn Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар, Салбарын хяналт, зохицуулалтын хэлтэс Нутгийн удирдлагын ордон, 4 давхар 402, 405 тоот өрөө

БАЯРТ МЭДЭЭ

2026-02-17 26
XVII-р жарны "Сүрээр дарагч хэмээх гал морин жил"-ийн Сар шинийн босгон дээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул Доржийн Баттөгс Монгол Улсын алдарт уяач цол хүртсэнд баяр хүргэж амжилт хүсье. Говьсүмбэрчүүд Та бүхэн минь сайхан битүүлээрэй

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11153
8641 / 77%
1131 / 10%
391 / 4%
990 / 9%