Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТҮҮХЭН ТОВЧООН


нийт 10

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД /2024-2028/

2024-10-07 18
2024.10.05-нд Орон нутгийн Хурлын ес дэхь удаагийн сонгуулиар байгуулагдсан аймгийн ИТХ-ын АНХДУГААР хуралдаан орон нутгийн сонгуулийн дүнг хэлэлцэж аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон 25 төлөөлөгчийн  бүрэн эрхийг зөвшөөрч, аймгийн ИТХ-ын  даргаар Шатарын Билэггүмбэрэлийг сонгож, аймгийн Засаг даргаар Т.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад өргөн мэдүүлэв.

ЧОЙР ХОТЫН АРДЫН ХУРЛЫН ДЕПУТАТУУД /1991-1994/ ОН

2023-01-01 415
1991.10.12-ны өдөр Хотын Ардын Хурлын АНХДУГААР чуулган44 төлөөлөгчтэй хуралдаж, хотын Ардын Хурлын тэргүүлэгчид, гүйцэтгэх захиргааны даргаар Намсрайжавын Насан-Очир, хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Гэлэгданзангийн Төмөрбаатар нар сонгогдон ажиллаж Говьсүмбэр аймгийн ИТХ-ын түүхэн замнал эхэлсэн.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД /1994-1996/ ОН

2023-01-01 488
Говьсүмбэр аймаг байгуулагдсанаар 1994.07.30-нд Нутгийн өөрөө удирдах байгууллага аймгийн ИТХ анхдугаар хуралдаанаа хийж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч 21 хүний бүрэн эрхийг зөвшөөрч, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Гэлэгсамдангийн Бумцэрэн, нарийн бичгийн даргаар Баярын Пүрэвдорж нарыг сонгож, аймгийн засаг даргад анхдугаар хуралдааны 100 хувийн саналаар Намсрайжавын Насан-Очирын нэрийг дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилсан.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД /1996-2000/ ОН

2023-01-01 408
1996.10.23-нд Орон нутгийн Хурлын Хоёр дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан аймгийн ИТХ-ын АНХДУГААР хуралдаан орон нутгийн сонгуулийн дүнг хэлэлцэж аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон 25 төлөөлөгчийн /МАХН-16, МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо эвсэл-9/ бүрэн эрхийг зөвшөөрч, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Дондовын Уртнасан, нарийн бичгийн даргаар Батмөнхийн Ганболд нарыг сонгож, аймгийн Засаг даргаар Намсрайжавын Насан -Очирын нэрийг дэвшүүлэв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД /2000-2004/ ОН

2023-01-01 376
2000.10.07-нд гурав дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан аймгийн ИТХ-ын АНХДУГААР хуралдаан орон нутгийн сонгуулийн дүнгийн тухай сонгуулийн хорооны дарга Б.Ганболдын илтгэлийг хэлэлцэж, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсон 25 Төлөөлөгчийн /МАХН-16, МҮАН-МСДН-ын ардчилсан холбоо эвсэл-4, МАШСН-1, бие даагч 4/ бүрэн эрхийг зөвшөөрч, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Данзандаржаагийн Гансүхийг сонгож, нарийн бичгийн даргаар Пагамын Базаррагчааг томилж, аймгийн Засаг даргад Жамсрангийн Баянмөнхийн нэрийг дэвшүүлэв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД /2004-2008/ ОН

2023-01-01 389
2004.10.29-нд дөрөв дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан аймгийн ИТХ-ын АНХДУГААР хуралдаан орон нутгийн сонгуулийн дүнгийн тухай сонгуулийн хорооны дарга Д.Амарсайханы илтгэлийг хэлэлцэж, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсон 25 Төлөөлөгчийн /МАХН-22, МҮАН-МСДН-ын ардчилсан холбоо эвсэл-1, Эх орон нам 1 /-ийн бүрэн эрхийг зөвшөөрч, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Данзандаржаагийн Гансүхийг сонгож, аймгийн Засаг даргад Жамсрангийн Баянмөнхийн нэрийг дэвшүүлэв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД /2008-2012/ ОН

2023-01-01 349
2008.10.31-нд тав дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан аймгийн ИТХ-ын АНХДУГААР хуралдаан аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсон 25 Төлөөлөгчийн /МАХН-19, Ардчилсан нам - 5, БНН 1 /-ийн бүрэн эрхийг зөвшөөрч, аймгийн ИТХ-ын Готовын Сайнбаярыг сонгож, аймгийн Засаг даргад Жамсрангийн Баянмөнхийн нэрийг гурав дахь удаагаа дэвшүүлэв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД /2012-2016/ ОН

2023-01-01 411
2012 оны 11-р сарын 30-нд Орон нутгийн Хурлын зургаа дахь сонгуулийн дүнгээр байгуулагдсан аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан хуралдаж, иргэдийн Хурлыг төлөөлөгчөөр сонгогдсон 17 төлөөлөгч / МАН-9, АН-7 МАХН-1/-ийн бүрэн эрхийг зөвшөөрч, аймгийн ИТХ-ын даргаар Л.Отгонжаргалыг сонгов. 2013 оны 1-р сарын 28-ны өдрийн гуравдугаар хуралдаан болж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Дагвадоржийн Баянжаргалыг сонгож аймгийн Засаг даргад Л.Отгонжаргалыг нэр дэвшүүлэв. 2015 оны 12 сарын 04-ны өдрийн хуралдаанаар аймгийн ИТХ-ын даргаар Г.Батсуурийг сонгов.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД /2016-2020/ ОН

2023-01-01 356
2016.07.05-нд Орон нутгийн Хурлын долоо дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан аймгийн ИТХ-ын АНХДУГААР хуралдаан орон нутгийн сонгуулийн дүнг хэлэлцэж аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон 16 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Гансүхийн Батзам, аймгийн Засаг даргаар Г.Батсуурийг нэр дэвшүүлэв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД /2020-2024/ ОН

2023-01-01 436
2020.10.28-нд Орон нутгийн Хурлын найм дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан аймгийн ИТХ-ын АНХДУГААР хуралдаан орон нутгийн сонгуулийн дүнг хэлэлцэж аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон 17 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, аймгийн ИТХ-ын даргаар Шатарын Билэггүмбэрэлийг сонгож, аймгийн Засаг даргаар Г.Батзамыг нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад өргөн мэдүүлэв. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит бус 12 дугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад Г.Батсуурийг нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилсан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10157
8415 / 83%
1073 / 11%
323 / 3%
346 / 3%