Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 6-р хуралдаан амжилттай болж өндөрлөлөө. Хуралдаанаар Аймгийн ИТХ-ын 7-р хуралдааны тов тогтож, хэлэцэх асуудал батлах тухай, 2017 оны орон нутгийн төсөвт тодотгол хийх тухай, Аймгийн ИТХ-ын 2008 оны 02 дугаар хуралдааны 07 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай, аймгийн ИТХ-ын 2016 оны 05 дугаар хуралдааны 03 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай, орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан газар нутгийн хил заагийг тогтоох тухай, тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх, түр саатуулах арга хэмжээний тухай, Сонгуулийн хороог татан буулгах тухай, Аймгийн хилийн цэстэй холбоотой Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2016 оны 04 дүгээр сарын 03-ны ХЭГ/519 тоот бичгийг танилцуулах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.