Уг сургалтад политехникийн коллежийн 70 гаруй оюутан, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 100 орчим сурагчдыг хамруулан гэмт хэрэг, зөрчлийн талаарх ойлголт, мансууруулах бодисын хор уршиг, үр дагавар, цахим орчинд ажиллах, гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх, анхаарах асуудал, аливаа болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх аргад суралцах, үе тэнгийн дарамт хүчирхийлэл, үүнд өөрийгөө хэрхэн өртүүлэхгүй байх зэрэг сэдвээр мэдээлэл өглөө. Сураглтыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн мэргэжилтэн Б.Билгүүн сургагч багшаар ажиллаа.