Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Батзам, аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл нар БНСУ-ын Дэй-Жин их сургуулийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Бүгд найрамдах Солонгос улсын Дэй-Жин групп нь Дэй-Жин их сургууль, Дэй-Жин ахлах сургууль, Дэй-Жин эмнэлэг гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол хүмүүнлэгийн ажлын хүрээнд боловсролын салбар, эрүүл мэндийн салбар, нийгмийн халамжийн үйлчилгээ гэсэн үндсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Уулзалтанд Дэй-Жин Их сургуулиас гадаадад харилцаа хариуцсан хэлтсийн дарга Квон –Хо, Дэй-Жин ахлах сургуулийн захирал Лим- Ван-Чул, Дэй-Жин сангийн тэргүүн Син-Ги-Чеол нар оролцлоо.Дэй-Жин Их сургуулийн үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд Говьсүмбэр аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нэгдсэн эмнэлэг, Ерөнхий боловсролын 2-р сургуультай танилцан цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.