Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг тохиолдуулан төрийн дээд одон медаль болон Монгол Улсын ерөнхийлөгчийн №106 дугаар зарлигаар алдарт эхийн одон гардууллаа. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, Аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, аймгийн засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, нар оролцлоо.Төрийн дээд шагнал "АЛТАН ГАДАС" одонгоор Д.Цэрэнжав, Л.Мягмарсайхан нар шагнагдсан бол “АЛДАРТ ЭХ”ийн 1-р одонгоор Т.Оюунтунгалаг, Ш.Мөнх-Ертөнц, Д.Одгэрэл,“ АЛДАРТ ЭХ”-ийн 2-р одонгоор Сүмбэр сум, Шивээговь сум, Баянтал сумын нийт 61 эх шагнагдсан байна.