Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг Говьсүмбэр аймагт боллоо

2017-08-18

       Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг нар оролцож, хэлэлцүүлгийг нээж  хэлсэн үгэндээ “Өмнө нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ард нийтийн саналыг тусгаагүйгээс маргаан их гардаг. Харин энэ удаа УИХ-ын тогтоол гарч, УИХ-ын Тамгын газраас ажлын хэсгийн баг томилон улс орон даяар  ард нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж байгаад талархалтай байна. Мөн манай аймагт Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан сумдад ажиллаж байна” гэв. 

      Хэлэлцүүлгээр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын Тамгын газрын Эдийн засгийн байнгын хорооны ахлах зөвлөх Ж.Батсайхан хийж,  УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой найман, нэмэлт өөрчлөлтийн талаар УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн зөвлөх Д.Мягмарцэрэн, Засгийн газар, засаг захиргааны нэгж, орон нутгийн өөрчлөлтөөр, УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Н.Мөнхзэсэм, Ерөнхийлөгч, шүүх эрх мэдэл, төрийн албан хаагчийн нэмэлт өөрчлөлтөөр, УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн зөвлөх Л. Батмөнх нар тус тус мэдээлэл танилцуулгыг хийлээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%