Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ боллоо

     Говьсүмбэр аймгийн Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэгүүдийн 2017-2018 оны шинэ хичээлийн жилийн нээлтийн ажиллагаа аймгийн хэмжээнд нэгэн цаг дор болж өндөрлөлөө.

     Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Батзам  Ерөнхий боловсролын 1-р сургууль, 2-р цэцэрлэгийн хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож хойч ирээдүй болсон сурагч, хүүхэд багачууд нартаа мэндчилгээ дэвшүүлэн эрдэмтэн багш нартаа сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь амжилтыг хүслээ.

       2017-2018 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд Төрийн 5 цэцэрлэг, хувийн хэвшлийн 5 цэцэрлэг, 5 сургуульд таван мянга гаруй хүүхэд сурч хүмүүжихээр байгаа бол Уул уурхайн жишиг сургууль Политехникийн коллежид уул уурхайн 15 мэргэжлээр 700 гаруй оюутан суралцах бөгөөд энэ жил 410 оюутан энэ хичээлийн жилд шинээр элсүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

 



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%