Энэ удаагийн тэргүүлэгчдийн хурлаар 2017 онд Аймгийн “Өвөлжилтийн бэлтгэл ажил”-ыг хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл авах, аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилийг хагас жилийн байдлаар хэлэлцэх, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжилтийг хагас жилийн байдлаар хэлэлцэх, Аймгийн Орон нутгийн орлогын төлөвлөгөөг 2017 оны 01 дүгээр сарын 01-ээс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар төлөвлөгөөний биелэлттэй танилцах зэрэг асуудлуудыг авч хэлэлцлээ. Мөн Орон нутгийн өмчийн газраас ирүүлсэн саналын дагуу хөрөнгө актлах болон хөрөнгө шилжүүлэх, Төрийн дээд одон медальд тодорхойлох тухай гэсэн асуудлуудыг хэлэлцсэн байна.Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8-р хуралдааны товыг гаргаж 2017 оны 11-р сарын 6-нд хийхээр тогтсон байна.