Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга
Г.Батзам 2017 оны 10-р сарын 27-28-ны өдрүүдэд хамтарсан багаар
Шивээговь сумын хөдөөгийн багийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж санал
солилцлоо. Уулзалтанд аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, Шивээговь сумын засаг
дарга В.Бат-Эрдэнэ, Улаан загалмайн хорооны дарга С.Энх-Амгалантогос,
багийн засаг дарга, холбогдох мэргэжилтэнүүд хамтран оролцлоо.
Хөдөөгийн багийн иргэдэд нэн тулгамдаад байгаа асуудал бол "Үлийн
цагаан огтоно" ба бэлчээрийн доройтол, өвс тэжээлийн хомсдол үүсгэх
аюул байгаагаа хэлж байсан юм. Аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам иргэдийн
энэхүү асуудал, үлийн цагаан огтоны талаар арга хэмжээ авах тал дээр
холбогдох байгуулгад мэдээлэл хүргүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн
байна.