Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Шивээ-Овоо ХК, Цагдаагийн хэлтэстэй хамтран ахлах ангийн хүүхдүүдийн дунд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Зөрчлийн тухай хуулиудаар “Дэвжээ” тэмцээнийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Боржигон чуулгад зохион байгууллаа. Тус тэмцээнээр ахлах ангийн хүүхдүүд хуулийн мэдлэг, эрх, үүргийн талаарх мэдлэгийг олж авч мөн бусдадаа хуулийн тухай ойлголтыг өгснөөрөө ач холбогдолтой болж өнгөрлөө. Тэмцээнд 1-р байранд Шивээговь сумын 3-р сургуулийн 12а бүлгийн “Лардьма” баг, 2-р байранд Шивээговь сумын 3-р сургуулийн 12б ангийн “Мөрөөдөл” баг, 3-р байранд 1-р сургуулийн 12а,б ангийн хамтарсан “Хурган чоно” баг тус тус орж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.