2017 оны 11-р сарын 06-ны өдөр Говьсүмбэр аймгийн ИТХ-ын ээлжит 08-р хуралдаан амжилттай болж өндөрлөлөө. Хуралдаанд 12 төлөөлөгч оролцож 75 хувийн ирцтэйгээр хуралдаан явагдлаа. Энэ удаагийн хуралдаанаар 6-н асуудлыг хэлэлцэн баталсан байна. Үүнд: Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хагас жилээр хэлэлцэх, үндсэн чиглэлд өөрчлөлт оруулах, 2017 оны төсөвт тодотгол хийх, автомашин журамлах журамд үнэ тарифын өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа.