Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Дуу бүжгийн "Боржигон" чуулгаас хамтран зохион байгуулсан "Говьсүмбэр аймгаа магтан дуулъя" анхдугаар уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Тус уралдаанд Баянтал сум, Шивээговь сум, Сүмбэр сумаас оролцсон нийт 21 авъяастан оролцсоноос Тэргүүн байранд дуучин Ууганбаатар, дэд байранд дуучин Бат-Өлзий, гутгаар байранд дуучин Төрболд, тусгай байранд дуучин Билгүүн нар орлоо. Нийт оролцсон уран бүтээлчид, яруу найрагч, хөгжмийн зохиолч нартаа талархал илэрхийлье.