Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар
зөвлөлийн хурлаар 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцэж
тухайн онд гарсан зөрчил, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, ихээр үйлдэгдэж
буй гэмт хэргийн талаар статистик тоон судалгааг сонслоо. 2017 онд гэмт
хэргийн гаралт 17,3 хувиар буурсан боловч малын хулгайлах гэмт хэрэг,
зам тээврийн ослын гаралт нэмэгдсэн байна. Иймд аймгийн Салбар зөвлөл
2018 онд дээрх гэмт хэрэг, зөрчлүүдийг бууруулах, гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ажилд иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг түлхүү
оролцуулахаар ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.