Билгийн тооллын ХҮII жарны “Тийн унжлагат” хэмээх ШОРООН НОХОЙ жилийн
сар шинийн баярт зориулсан аймаг, сумын алдар цолтой хүчит бөхийн
барилдааныг 2018 оны 02 сарын 10-ны өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурал, Засаг даргын Тамгын газраас зохион байгууллаа. Барилдаанд Сүмбэр
сумын харъяат, “Чойр хайрхан” ХХК-ийн бөх, аймгийн арслан Баточирын
ГОНЧИГТАВХАЙ түрүүлж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат, Их шавь
дэвжээний бөх аймгийн арслан Сүрэнжавын ОЧИРБАТ үзүүрлэж, Сүмбэр сумын
харьяат, аймгийн арслан Энхтөрийн МӨНХБААТАР, Сүхбаатар аймгийн Уулбаян
сумын харьяат, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн харцага Балтмөнхийн
БАДАМДОРЖ нар шөвгөрсөн байна.
Тус барилдаанд үзэгч түмний уран хурц барилдаанаараа баясгасан Сүмбэр сумын харьяат, сумын заан Цогт-Эрдэнийн Элбэгбаярт “Уран барилдаантай” бөхийн шагналыг олголоо. Мөн тус барилдааны үеэр аймгийнхаа цолтой ахмад бөхчүүдэд хүндэтгэл үзүүлсэн байна.