Эрдэнэт мал сүргийнхээ тоо толгойг таван төрөл дээр нь өсгөж, малын ашиг шим, чанарыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өсгөн, улс эх орны эдийн засаг нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлж Улсын аварга малчнаар тодорсон Сүмбэр сумын 4 дүгаар багийн малчин Мөрдоржийн Батсайхан, 6 дугаар багийн малчин Шагдарын Пүрэв, Алтан унаганы эзнээр тодорсон 6 дугаар багийн малчин Ганболдын Одсүрэн, Алтан хурганы эзнээр тодорсон дүгээр багийн малчин Цэндийн Гурвантамир нарт Улсын их хурлын гишүүн Г.Мөнхцэцэг , аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам , аймгийн засаг дарга Г.Батсуурь болон аймаг орон нутгийн удирдлагууд шагнал урамшуулалыг гардуулан өглөө.