Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын нэрэмжит шатарын аварга шалгаруулах насанд хүрэгчдийн тэмцээн амжилттай боллоо. 2015 оноос хойш аймгийн аварга шалгаруулах шатарчдын тэмцээн зохион байгууллагдаагүй ба цаашид уг тэмцээнийг шатарын спортыг хөгжүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгууллахаа Аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам илэрхийлсэн байна. Тэмцээнд эрэгтэй 30, эмэгтэй 12 шатар сонирхогч тамирчид өрсөлдсөнөөс эрэгтэй төрөлд тэргүүн байранд Д.Өлийбат, дэд байранд Г.Харуулбаатар, гутгаар байранд Э.Түвшинтөгс, тусгай байран Д.Гонгор, Б.Боорчи нар шалгарсан бол эмэгтэй төрөлд тэргүүн байранд А.Энхдэлгэр, дэд байранд Б.Өнөтуяа, гутгаар байранд Г.Харуулзаяа нар тус тус шалгарсан байна.