2018 оны 03-р сарын 21-ний өдөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо. Хуралдаанаар "Алдарт эх"-ийн нэг, хоёрдугаар одонд тодорхойлох тухай, "Сүмбэр хонь дэд хөтөлбөр"-ийн хэрэгжилт, аймгийн хэмжээнд хэрэгжсэн Боловсролыг дэмжих дэд хөтөлбөр, Соёл урлагийг хөгжүүлэх дэд хөтөлбөр, Биеийн тамир спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөр, Эрүүл мэндийг хөгжүүлэх дэд хөтөлбөр, Төрийн албан хаагчдын харилцаа хандлага, ёс зүйг сайжруулахад чиглэсэн дэд хөтөлбөр, Гадаад харилцаа, хамтын ажиллагааг салбараар хөгжүүлэх дэд хөтөлбөр, Хуулийн байгууллагуудын үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд эрх зүйн мэдлэг олгох дэд хөтөлбөр, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх дэд хөтөлбөр, Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг хэлэлцлээ.