Хөтөлбөрийн зорилго:
• Ерөнхий боловсролын сургуулиудын хичээл, сурлагын чанарыг сайжруулах, багш нарын идэвх санаачилгыг дэмжих
• Малчин айл өрхийг дэмжих, “Нутагтаа сайхан амьдаръя” уриалгыг хэрэгжүүлэх
• Эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог дэмжихэд оршино.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Гомпилдоогийн Мөнхцэцэгийн санаачилгаар хэрэгжүүлж буй “ИХ СОЁЛ-ЭХ ҮНДЭС” ХӨТӨЛБӨР-2018 хөтөлбөрийн хүрээнд 1-р зорилтын хүрээнд Монгол Улсын БСШУСЯ, Монгол Улсын Боловсролын Их сургуультай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтан, албан хаагчиддаа "ИХ СОЁЛ-ЭХ ҮНДЭС” сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалт уг хөтөлбөрийн 1-р зорилгын хүрээнд:
* Үндэсний хэл бичиг, соёлын өвийг хамгаалах, дэлгэрүүлэх:
* Сурагчдын сурлагын амжилтыг ахиулах:
* Багш, сурган хүмүүжүүлэгчдийг дэмжих чиглэлүүдээр зохион байгуулж
сургалтанд боловсролын салбарын 100 гаруй албан хаагчид хамрагдлаа.