ОЛОН НИЙТИЙН ЭРГҮҮЛИЙН ХУВААРЬ БАТЛАГДЛАА.
Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2018 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Аймгийн ИТХ-ын даргын 2018 оны Б/06 дугаар захирамжаар Сүмбэр сумын нутаг дэвсгэрт гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийт, цагдаагийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор аж ахуйн нэгж байгууллагуудын эргүүлийн хуваарийг баталлаа.
Аж ахуй нэгж, байгууллагууд Олон нийтийн эргүүлийг хуваарийн дагуу гүйцэтгэж, идэвхтэй орлцоно уу.