Аймгийн Засаг даргын нэрэмжит "Боржигин түмний дуулал-2018" урлагийн наадам энэ оны 04 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Урлагийн наадамд аймгийн хэмжээний 70 гаруй байгууллагын 500 гаруй албан хаагчид 15 багт хуваагдан урлагийн 10 төрөлд өрсөлдөн шилдэгүүдээ тодорууллаа.
Урлагийн наадмын шүүгчээр МУ-ын Ардын жүжигчин Д.Ухнаа, СУИС-ын хүндэт доктор, МУ-ын гавъяат жүжигчин н.Ичинхорлоо, Боржигин чуулгын дуучин, МУ-ын, СТА Р.Батболд нар ажиллаа.
Урлагийн наадам 10 төрөл тус бүр дээр шилдэг 3 номерыг шалгаруулсан ба мөн багаар нь 1-3 байр эзлүүллээ. Үүнд:
1-р байранд: Шивээговь сумын ИТХ, ЗДТГ, Шивээ-Овоо ХХК, Төрийн болон бизнесийн байгууллагуудын баг
2-р байранд: Чойр зангилаа баг
3-р байранд: Аймгийн ИТХ, ЗДТГ, Төрийн Аудитын газар, ОНӨ-ийн газар, Сүмбэр сумын ИТХ, ЗДТГ, Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ-уудын баг байр эзэллээ.