Аймгийн хэмжээнд "Алдарт эх" 1-р одонгоор 448 эх, "Алдарт эх" 2-р
одонгоор 767 эх, нийт 1215 эх "Алдарт эх" одонгоор шагнагдсан байдаг.
Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 57 дугаар зарлигаар "Алдарт эх" 1-р одонгоор Шивээговь сумаас 1 эх, Сүмбэр сумаас 2 эх, "Алдарт эх" 2-р одонгоор Шивээговь сумаас 11 эх, Баянтал сумаас 3 эх, Сүмбэр сумаас 34 эх шагнагдлаа. Одонг Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, Аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, Аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Аймгийн Засаг даргын орлогч дарга Ш.Билэггүмбэрэл, Сүмбэр сумын Засаг дарга П.Амарсайхан нар гардууллаа.