“Гэр бүл, хүүхдийн хөгжилд багийн Засаг дарга, хэсгийн ахлагчийн үүрэг, оролцоо” сэдэвт үндэсний хэмжээний сургалт эхэллээ.
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 7-р зүйлийн 7.5, 9-р зүйлийн 9.1.2, 16-р зүйлийн 16.1, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 12-р 12.2.1, 12.2.2 дахь заалтын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн судалгааг нас, хүйс, газар зүйн байршил, нийгэм, эдийн засгийн байдал зэрэг үзүүлэлтээр гаргахад сум, багийн засаг дарга нар, багийн хэсгийн ахлагч нарыг арга зүйгээр хангах, чадавхижуулах зорилгоор “Гэр бүл, хүүхдийн хөгжилд багийн Засаг дарга, хэсгийн ахлагчийн үүрэг, оролцоо” сэдэвт үндэсний хэмжээний сургалт аймгийн ИТХ-ын дэргэдэх "Иргэний танхим"-д эхэллээ.