АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 10 дугаар хурал хуралдаж 9 асуудал хэлэлцэн тогтоол, шийдвэрүүдийг гаргаж, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл, зөвлөмж хүргүүлэв.
Дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Үүнд:
1. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2018 оны 176 тоот саналыг хэлэлцэх тухай /Цагаан зээр агнах зөвшөөрөл олгох тухай/
2. Ус Ду ОНӨААТҮГ-ын 2018 оны 161 тоот хүсэлтийг хэлэлцэх тухай
3. ОНӨ-ийн газрын 2018 оны 176 тоот албан хүсэлтийг хэлэлцэх тухай
/Үндсэн хөрөнгө актлах, бүртгэх, шилжүүлэх, данснаас хасах зөвшөөрөл
олгох тухай/
4. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээлийн
жилийн ажлын тайлан, 2018-2019 оны хичээлийн жилийн бэлтгэл ажилтай
танилцах
5. Ус Ду ОНӨӨАТҮГ, ХХААГ-ын 2016-2017 оны үйл ажиллагааны үр дүнд хийгдсэн гүйцэтгэлийн аудитын тайлантай танилцах
6. Аймгийн Засаг даргын 2018 оны А/844 тоот албан хүсэлтийг хэлэлцэх
тухай /Монголын цахилгаан холбоо ХХК-ний Гражын зориулалттай газрыг
иргэнд шилжүүлэх тухай/
7. Аймгийн Засаг даргын 2016-2020 онд
хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг 2018 оны хагас жилийн
хэрэгжилтийн тайланг хэлэлцэх
8. Аймгийн Эдийн засаг, нийгмийг 2018
онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 2018 оны хагас жилийн
хэрэгжилтийн тайланг хэлэлцэх тухай
9. Аймгийн ИТХ-ын ээлжит бус арваннэгдүгээр хуралдааны товыг тогтож хэлэлцэх асуудал батлах тухай