Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ БОЛЛОО.

2018-08-31

2018-2019 оны хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан Говьсүмбэр аймгийн "Багш нарын Бага хурлын нээлтийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа. Хурлыг нээж аймгийн Засаг даргын орлогч дарга Ш.Билэггүмбэрэл үг хэлсэн ба УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам нар бага хурлын оролцогчдод хандан мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилтыг хүслээ.

Уг арга хэмжээнд Сүмбэр сумын Засаг дарга П.Амарсайхан, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга н.Пүрэвцэцэг болон ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, сургууль, цэцэрлэгийн багш нар оролцсон юм.

Энэ хичээлийн жилд 230 мэргэжлийн багш, сургуулийн өмнөх боловсролын 40 бүлэгт 1395 хүүхэд, суурь, бүрэн дунд, боловсролын 125 бүлэгт 3400 суралцагч суралцана.

Аймгийн ИТХ-аас багшийн хөгжлийг бүх талаар нь дэмжин ажиллах, сургалтын чанарыг сайжруулах, багш нарын идэвх санаачилгыг урамшуулах, сайн туршлагыг нэвтрүүлэх, боржигин соёл зан үйлийг өвлүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын талаар олон асуудлыг тусган "Боловсролыг дэмжих дэд хөтөлбөр"-ийг батлан хэрэгжүүлэн ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд ажил мэргэжил, сурлагаараа манлайлан улс, аймаг, бүсийн чанартай уралдаан тэмцээн, олимпиадуудад оролцон амжилт үзүүлсэн багш, сурагчдыг шагнаж , урамшуулсан.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%