Сүмбэр сумын 6-р цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, Нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, аймгийн Засаг даргын орлогч дарга Ш.Билэггүмбэрэл, Сүмбэр сумын Засаг дарга П.Амарсайхан, аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга н.Уранцэцэг болон аймгийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхэлэгч нар оролцсон ба Зүүн жанжин Чойрын хийдийн лам н.Мөнхбат ном хурлаа.
Цэцэрлэгийн цаашдын үйл ажиллагааг дэмжиж шаардлагатай материаллыг баазыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, болон аймгийн удирдлагууд илэрхийлсэн ба аймгийн ИТХ-аас үйл ажиллагааг нь дэмжих үүднээс зөөврийн компьютерийг бүрэн хэрэгслийн хамт гардуулан өглөө.