Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Говьсүмбэр аймгаа магтан дуулъя" дууны уралдаан

2018-11-07

“Говьсүмбэр аймгаа магтан дуулъя” дууны

уралдааны удирдамж

                                                                                   

Нэг. Уралдааны зорилго

 

            Монгол улс тусгаар тогтнолоо тунхагласны түүхт 94 жилийн ойг тохиолдуулан Говьсүмбэр аймгаа магтан дуулсан, алдаршуулсан дууг олон нийт иргэдэд таниулах, урын санг баяжуулах, мартагдсан дууг сэргээх, өсвөр залуу үеийхэнд зааж сургах, сурталчилан таниулахад оршино.

Хоёр. Хамрах хүрээ

 

           Говьсүмбэр аймгийн Шивээговь сум, Сүмбэр сум, Баянтал сум

 

Гурав. Насны ангилал

           Насанд хүрэгчид

Дөрөв. Хугацаа

 

           Уралдаан 2018 оны 11 дүгээр сарын 23-ны 10:00 цагт Говьсүмбэр аймгийн Дуу, бүжгийн “Боржигин” чуулгад явагдана. Уралдаанд оролцогчдыг 2018 оны 11 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл “Боржигин” чуулга дээр бүртгэж мандат олгоно. Бүртгүүлэхдээ цээж зураг 1 хувь, танилцуулга мэдүүлгийг хавсралтын дагуу бөглөнө.

Тав. Шалгаруулах журам

 

1.      Нэгдүгээр шатанд оролцогч бүр Говьсүмбэр аймгийн “Говьсүмбэр” хүндэтгэлийн дууг заавал дуулна.

2.      Хоёрдугаар шатанд 10-аас дээш оноо авсан оролцогч орох бөгөөд өөрийн сонгосон Говьсүмбэр аймгийн тухай дуугаар оролцоно.

3.      Уралдааныг  5-10 оноогоор дүгнэнэ.    

4.      Уралдааныг мэргэжлийн шүүгчид шүүн явуулна.

 

Зургаа. Тавигдах шаардлага

 

Ø  Уралдаанд оролцогчид хувийн бэлтгэлээ сайн хангасан байх

Ø  Тайзны соёл, хувцаслалт

Ø  Тоглох уран бүтээл болон өөрийн танилцуулгыг урьдчилан зохион байгуулах комисст өгөх

Ø  Дуулах дууны нэр болон өөрийн танилцуулгыг урьдчилан зохион байгуулах комисст өгөх

Ø  Мэргэжлийн дуучин тус уралдаанд оролцохгүй.

 

Долоо. Шагналын сан

 

1.      Тэргүүн байр- Өргөмжлөл, 300.000 төгрөг

2.      Дэд байр- Өргөмжлөл, 200.000 төгрөг

3.      Гутгаар байр- Өргөмжлөл, 100.000 төгрөг 

4.      Тусгай байр- Өргөмжлөл, 50.000 төгрөг

 

Найм. Мэдээлэл

 

Уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 70543225, 99869202

утсаар лавлана уу.


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохион байгуулагч

 Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Дуу, бүжгийн “Боржигин” чуулга

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1298
509 / 39%
411 / 32%
184 / 14%
194 / 15%