Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЦАГДААГИЙН АЛБАНЫ БОЛОН ДОТООДЫН ЦЭРГИЙН "БАЙЛДААНЫ ТУГ"-Д ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

2023-05-03

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар албаны үйл ажиллагааг сурталчлах, алба хаагчдын албандаа итгэх итгэл, албаараа бахархах, урам зоригийг сэргээх, өсвөр үе, хүүхэд залуучуудад тусгаар тогтнол, үндэсний өв нэгдэл, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, түүх соёлоо хайрлан хамгаалах, эх оронч иргэнийг төлөвшүүлэх зорилгоор Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын бахархал, үнэт зүйл болсон Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн “Байлдааны тугийг цэнгүүлэх, хүндэтгэл үзүүлэх, цагдаагийн тангараг давтах” ёслолын арга хэмжээ Говьсүмбэр аймгийн цагдаагийн газрын алба хаагчдыг хамруулан аймгийн төв талбайд зохион байгуулагдлаа.
Ёслолын арга хэмжээнд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, Аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар, Цагдаагийн Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн, Экологийн Цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан, бригадын генерал А.Дулаанжаргал аймгийн хууль сахиулах болон төрийн цэргийн байгууллагын удирдлага, албан хаагчид тэдний гэр бүл нутгийн иргэд оролцлоо.
Говьсүмбэрийн төлөө медалиар: Цагдаагийн сүлд чуулгын уран сайхны удирдаач, Цэнд-Аюушийн Амарболд шагнагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1349
525 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%