Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасаг, Боловсрол, шинжлэх ухааны газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улаан загалмайн хороо, Даатгалын болон үнэлгээний байгууллагууд, Жолоодох эрх сэргээх зөвшөөрөл олгох сургалтын байгууллагууд хамтран хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадал хэвшил олгох, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль дүрмийн мэдлэгийг олгох, түгээх, сурталчлах зорилгоор цэцэрлэгүүдийн дунд “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2023” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнийг нээж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ш.Билэггүмбэрэл үг хэлсэн бөгөөд нээлтэд бусад албаны хүмүүс, цэцэрлэгийн баг тамирчид, эцэг эхчүүд оролцлоо.
Хүүхдийг зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцох зөв дадалд сургах, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар хууль, эрх зүйн мэдлэг олгох тэдний эцэг, эх, асран хамгаалагч нарын үүрэг хариуцлагыг сайжруулах, сургуулийн багш, нийгмийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 7 багийн 70 хүүхэд, 28 багш, эцэг эхчүүд оролцож шилдгүүдээ шалгарууллаа. Үүнд;
-"Тэргүүн" байр, Цом, Алтан медалийг Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн баг, тамирчд
-"Дэд" байр, Мөнгөн медалийг Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгийн баг тамирчид
-"Гутгаар" байр, Хүрэл медалийг Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн баг тамирчид тус тус байр эзэллээ.