Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН БЭЛГЭДЭЛ

2022-01-01

Гурван уулыг бэллэн зогсож буй Шар арслан нь аймгийн бэлгэдэл юм. Шаргал талын дундаас цэлмэг тэнгэр өөд зүмбэрлэн харагдах хөхөмдөг гурван уулын дүрээр чандмань эрдэнийг төлөөлүүлж эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн өнгөнд ард олны аж амьдрал "Есөн Эрдэнэ"-ээр бялхаж байхын өлзий дэмбэрлийг харуулсан. Нар сар нь орчлон мөнхийн бэлгэдэл агаад Говьсүмбэрчүүдийг үргэлж мандан бадрахыг илэрхийлнэ. Бэлгэдлийн голд "Чойр" гэсэн үгийг худам Монгол бичгээр сүүн цагаан өнгөөр бичсэн нь "Таван ухааны төв" байсан хийгээд уламжлал, нутгийн ард түмний сэтгэлийг бэлгэднэ. Арслан нь эрдэнийн хүзүүвчтэй байгаа нь эзэнтэйн тэмдэг.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%