Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЧОЙР ХОТЫН ТОВЧ ТҮҮХИЙН БИЧИГЛЭЛ

2023-01-01

                БНМАУ-ын "Улсын бага хурал"-ын 1931 оны 05 дугаар тогтоолоор хошуудыг татан буулгаж 13 аймгийг шинээр байгуулагдан Оцол сансар хошууны нутаг нь Хэнтий, Төв, Дорноговь аймагт хуваагдахад Төв аймгийн Говьсүмбэр /Одоогийн Сүмбэр/ сум байгуулагджээ.

                Тус сум нь 1931-1956 онд буюу 25 жил Төв аймгийн, 1956-1991 онд буюу 35 жил Дорноговь аймгийн харьяалалд байжээ. Улмаар БНМАУ-ЗХУ-ын хооронд байгуулсан гэрээний дагуу Монголд байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн ангиудыг буцахад зөвлөлтийн цэргийн анги байсан хотхоныг түшиглэн Дорноговь аймгийн Шивээговь хороог 1991 онд байгуулсан түүхтэй. 

                1991 оны Улсын Их Хурлын 46 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Сүмбэр сумын Шивээговь хороог, Улаанбаатар хотын Баянтал хороотой нэгтгэн улсын зэрэглэлтэй Чойр хот болгосон нь одоогийн Говьсүмбэр аймгийн үндэс бөгөөд Улсын Их Хурлын 1994 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаар тогтоолоор чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймгийг байгуулснаар Монгол Улсын отгон аймгийн түүх эхэлсэн билээ.

                 1991 оны 10 дугаар сарын 12-нд болсон Чойр хотын ардын Хурлын Тэргүүлэгчид гүйцэтгэх захиргааны даргаар Намсрайжавын Насан-Очир, Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарагаар Гэлэгданзангийн Төмөрбаатарыг сонгосон байна. Хотын ардын их Хурлын Тэргүүлэгчид гүйцэтгэх захиргааны бүтэц, орон тоог Чойр хотын АХЗахиргааны 07 дугаар тогтоолоор баталсан байна.

                  Говьсүмбэрчүүд бид Их Монгол Улсыг байгуулсан дээд тэнгэрээс заяат Халх Боржигин язгуурт эзэн Чингис хаан түүний алтан ургийн хаадын Монгол төрийн түүхнээ дөрвөн зууны туршид төрийн алтан аргамжийн ариун хэлхээг таслалгүйгээр удирдсан, Боржигин угсааны өв соёлын уламжлалын тулгын чулууг тулж гал голомтоо бадраасан түүхэн өлгий нутгийнхан юм.

                  Өндөр заяат нутгийн минь Дагвасүндэл сахиуст Чойрын богд эртний тахилгат Оцол сансар, Сүмбэр зэрэг хиймор түшсэн уул хайрхад, хүрийн ногоон, Цоорхой рашаан зэрэг хишиг буянтай рашаан ус, Халх даяар алдаршсан номын авшигт Зүүн чойрын хийдийн туурь, Хүн чулууны хөшөө, Хүүхдийн цагаан овоо, Цагаан дарь эх зэрэг эртний сайхан дурсгалт газарай, ховордсон аргаль хонь, идлэг шонхор, цагаан зээр ан амьтадтай, байгалийн өвс, ургамал жигдэрсэн, өв тэгш сайхан нутаг билээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%