2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хуралдсан Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл өнөөдөр үргэлжлэн хуралдаж байна.
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын хэрэгжилт танилцуулах, хэрэгжсэн тогтоолуудыг хяналтаас хасуулах тухай
2. Орон нутгийн төсвийн орлогыг 2023 оны 9 сарын байдлаар танилцуулах
3. 2020-2023 онд улсын болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажил, арга хэмжээний мэдээлэл
4. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын өвөлжилтийн бэлтгэл ажил
5. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2023 онд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэл
6. Боловсролын салбарын 2022-2023 оны хичээлийн жилийн мэдээлэл
7. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон байгаль хамгаалах зорилгоор мод бут тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад мөнгөн урамшуулал олгох журам батлах тухай
8. 2024-2028 онд хэрэгжих Ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэлэлцэх
9. Эрүүл мэндийн салбарын 2023 оны үйл ажиллагааны мэдээлэл
10. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ
11. Мал эмнэлгийн газрын 2023 оны үйл ажиллагаа
12. Аймгийн хэмжээний цахилгаан эрчим хүчний хэрэглээний нөхцөл байдал
13. Багийн зааг тогтоох тухай
14. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламж, мэдээгүйжүүлэлтийн эрчимт эмчилгээний тасгийг МУ-ын хүний гавьяат эмч Я.Минжүүрийн нэрэмжит болгох тухай
15. Ус-Ду ОНӨААТҮГ-т автомашин худалдаж авах зөвшөөрөл олгох тухай