ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 104 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА.
Анх 1922 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн Ардын Засгийн газрын 35 дугаар тогтоолоор Галын аюулаас хамгаалах байгууллагыг байгуулж байсан түүхтэй.
Түүнчлэн 1999 онд Галын аюулгүй байдлын хуулийн төслийг боловсруулан УИХ-аар батлуулснаар Гал түймэртэй тэмцэх байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдэж, ой хээрийн болон объектын түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах, шалтгаан нөхцөлийг тогтоох, гал түймрийн хэрэг бүртгэх ажлыг хариуцан Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гал түймэртэй тэмцэх газар болгон зохион байгуулж байжээ.
Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн болон үе үеийн ахмадууддаа "Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний түүхт 104" жилийн ойн мэндийг дэвшүүлье.
Хүндэтгэсэн : Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Шатарын Билэггүмбэрэл
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж :
Иргэний танхим, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн : Л.Өлзийсайхан
Холбоо барих утас : 99919571
Цахим шуудан : Gsa.ith@govisumber.gov.mn