Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА, АЙМГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНЫ ТЭРГҮҮН Ш.БИЛЭГГҮМБЭРЭЛ СҮМБЭР СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 5 ДУГААР СУРГУУЛИЙН ӨСВӨРИЙН УЛААН ЗАГАЛМАЙН КЛУБИЙН ГИШҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

2026-02-03

 Уулзалтын үеэр Өсвөрийн Улаан Загалмайн клубийн 2025–2026 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, зохион байгуулсан арга хэмжээ, сурагчдын оролцоо, үр дүнгийн талаар танилцуулж, цаашид хэрэгжүүлэх  зорилтын талаар дэлгэрэнгүй ярилцав. Клубийн зүгээс анхны тусламжийн сургалт, сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагаа, гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг олгох сургалт, эрүүл мэнд, байгаль орчны чиглэлээр нөлөөллийн ажлуудыг амжилттай зохион байгуулж буй талаар мэдээлж, эдгээр үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагын талаар санал солилцов. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл нь аймгийн УЗ-н хорооны тэргүүний хувьд Өсвөрийн Улаан Загалмайн клубийн үйл ажиллагаа, хүүхэд, залуучуудын сайн дурын хүмүүнлэгийн үйлсэд оролцох идэвх санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлж, сурлагын өндөр амжилт хүслээ.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж :

Даргын туслах : Ц.Цогтбаяр

Холбоо барих утас : 86115549

Цахим шуудан : Gsa.ith@govisumber.gov.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10157
8415 / 83%
1073 / 11%
323 / 3%
346 / 3%