“Монголын археологитой холбоотой гадаад хэлний бүтээлийн орчуулга” бүхий II-р цувралыг Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд, Доктор Обрущанский Борбала Аннагийн орчуулсан “Хүннүчүүд Торгоны замд” номын нээлтийн үйл ажиллагаа аймгийн нийтийн номын санд боллоо. Тус номын нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл оролцож, номын талаар мэдээлэл сонсож зохиолч, уншигчидтай санал солилцлоо. Нээлтийн үеэр зохиогч бүтээлийнхээ онцлог, ном бүтсэн түүхээсээ хуваалцаж, уран бүтээлчид болон зочид төлөөлөгчид сэтгэгдлээ илэрхийлэн шинэ номын дээжсээ эрхэм хүндэт уншигчиддаа гардуулж өглөө.













