Хурлын зөвлөлийн 7-р хуралдаан 2025.11.27 -ны өдөр 84 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
1.Аймгийн ИТХ-ын 2025 оны үйл ажиллагааны тайланг танилцуулах тухай
2.Говьсүмбэр аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэх тухай
3. Аймгийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэх тухай
4. Хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудлыг батлах тухай
Дээрх асуудлуудыг хэлэлцэж холбогдох хороодод шилжүүлж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус аравдугаар хуралдааныг 2025 оны 12-р сарын 04-ны өдөр хуралдуулахаар товлолоо.






