Үүнд: 1. Говьсүмбэр аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тайлан хэлэлцэх тухай
2. Говьсүмбэр аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэх тухай
3. Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төслийг хэлэлцэх тухай
4. 2026 онд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил зориулалтыг батлах тухай
5. Үндсэн хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх тухай
6. Сүмбэр сумын Найрамдал багийн нутаг дэвсгэрт байрших нүүрсээр галлах 36 МВт-ын өндөр даралтын усан халаалтын дулааны станц барих төслийг танилцуулах тухай асуудлуудыг хэлэлцэж, холбогдох хороодод шилжүүллээ.
Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус арваннэгдүгээр хуралдааныг 2025 оны 12-р сарын 23-ны өдөр хуралдуулахаар товлолоо.








