Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Говьсүмбэр аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ СОНСЪЁ” өдөрлөг зохион байгуулагдлаа.

2026-03-04

“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Говьсүмбэр аймаг дахь салбараас санаачлан аймгийнхаа удирдагч, манлайлагч эмэгтэйчүүдтэй хамтран “Илүү сайхан ирээдүйн төлөө” “ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ СОНСЪЁ” өдөрлөгийг сум бүрд нэгэн зэрэг зохион байгууллаа. Сүмбэр сумын эмэгтэйчүүдийн өдөрлөг Ахмадын хорооны урлаг зааланд зохион байгуулагдсан бөгөөд өдөрлөгт 200 орчим эмэгтэйчүүд оролцож санал бодлоо илэрхийлж, эмэгтэйчүүдээ төлөөлөн дуу хоолойгоо хүргэлээ.
Өдөрлөгийн үеэр дуу бүжгийн Боржигин чуулгын уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүлж, Нийтийн номын сангаас шинэ номын танилцуулгаа дэлгэж, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын мэргэжилтэн хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаар мэдээлэл хүргэж, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Энхтусдэм өрхийн эрүүл мэндийн төв давхардсан тоогоор 130 орчим эмэгтэйчүүдэд үзлэг шинжилгээ хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн ганцаарчлан эмэгтэйчүүддээ сэтгэл зүй, болон өмгөөллийн үйлчилгээг үзүүллээ.
Өдөрлөгөөс гарсан саналуудыг нэгтгэн 2026 оны 03 дугаар сарын 07-ны өдөр болох “ҮРСИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЭЭЖҮҮД” баярын арга хэмжээн дээр танилцуулан, аймгийн удирдлагуудад уламжилж, шийдвэр гаргах түвшинд хүргэхийг зорин ажиллаж байна.
Өдөрлөгийн үйл ажиллагааг дэмжиж оролцсон нийт хүмүүсдээ баярлалаа.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж :

Иргэний танхим, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн : Л.Өлзийсайхан

Холбоо барих утас : 99919571

Цахим шуудан : Gsa.ith@govisumber.gov.mn

Өрөөний дугаар: 310

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10281
8490 / 83%
1099 / 11%
335 / 3%
357 / 3%