Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж :
Иргэний танхим, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн : Л.Өлзийсайхан
Холбоо барих утас : 99919571
Цахим шуудан : Gsa.ith@govisumber.gov.mn
Өрөөний дугаар: 310
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ээжүүд, эмэгтэйчүүдийн дуу хоолойг нийгэмд хүргэх, манлайллыг нэмэгдүүлэх хүрээнд “Үрсийнхээ төлөө ээжүүд” арга хэмжээг аймгийн ЗДТГ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, аймгийн эмэгтэй удирдлагууд хамтран зохион байгуулж байна.
Арга хэмжээг нээж аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл үг хэлж, аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ нийт эмэгтэйчүүддээ хандан мэндчилгээ дэвшүүллээ. Мөн аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ж.Оюунбилэг аймгийн эмэгиэйчүүдийн талаар мэдээлэл хүргэж, илүү сайхан ирээдүйн төлөө “ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ СОНСЪЁ” хэлэлцүүлгээс гарсан саналыг танилцуулан аймгийн Засаг даргад гардууллаа. Мөн Дуу бүжгийн Боржигин чуулгын уран бүтээлчид нийт ээжүүд эмэгтэйчүүддээ мэндчилгээ хүргэлээ.
Гэр бүл судлаач Ж.Баясгалан “Гэр бүлийн үнэ цэнэ-Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сэдвээр сургалт, лекц хүргэсэн.








