Өнөөдөр буюу 2026 оны 03-р сарын 24-ны өдөр ИТХ-ын зөвлөл хуралдаж дараах асуудлыг хэлэлцэж, харьяалах хороодруу шилжүүллээ.
1.Аймгийн ИТХ-ын зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай
2.Аймгийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний тайланг хэлэлцэх тухай
3.Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны жилийн эцсийн тайланг хэлэлцэх тухай
4.Аймгийн ИТХ-ын тогтоол, шийдвэрийн 2025 оны хэрэгжилтийг хэлэлцэх тухай
5. Орон нутгийн хэмжээнд сумын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг шинээр батлуулах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
6.Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/-ны үйл ажиллагааны төлбөрийн хэмжээ, тээврийн хэрэгсэл түр зогсохыг хориглох, гудамж зам хамрах хүрээг тогтоох тухай
7. Аймгийн Сүмбэр сум, Шивээговь сумын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлтэй "Эйкүсора ХХК"-ийн уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой нөлөөллийн бүсэд амьдарч байгаа иргэдийн хүсэлтийг шийдвэрлэх тухай
8. Уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлт, хүнд даацын автомашины замын чиглэлийн санал авах тухай
9. Хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудлыг батлах тухай

АЙМГИЙН ИТХ-ЫН 2026 ОНЫ ЭЭЛЖИТ АРВАНХОЁРДУГААР ХУРАЛДААН 2026 ОНЫ 03-Р САРЫН 31-НИЙ ӨДӨР ХУРАЛДАХААР ТОВЛОГДЛОО.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж :
Хурлын зөвлөл, хуралдааны үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн : Б.Хантөгс
Холбоо барих утас : 94904161
Цахим шуудан :Gsa.ith@govisumber.gov.mn







